Цогцолбор 2 дугаар сургуулийн сурагчдын төлөөлөл Увс аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн байгууллагын үйл ажиллагаатай танилцлаа.

  • 2017-11-03 13:26:00

\"\" 
2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр \"Хүүхдэд ээлтэй цэвэр аюулгүй орчинг бид хүсдэг” аяны хүрээнд Цогцолбор 2 дугаар сургуулийн Кулчаря багштай 4в ангийн сурагчдын төлөөлөл Увс аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн байгууллагын үйл ажиллагаатай танилцахаар хүрэлцэн ирсэн. Бяцхан зочиддоо шүүх хуралдааны танхим, шүүхийн номын сан, зарим шүүгч ажилтнуудын өрөөгөөр орж танилцуулав.
\"\" 
Мөн шүүгч, шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн даргын хийж гүйцэтгэдэг ажлын онцлог болон шүүхийн үйл ажиллагааны талаарх анхан шатны мэдэгдэхүүнийг өгч тэдний сонирхсон асуултад мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Ц.Баярмагнай хариулав.
\"\"
 \"\"
Сурагчиддаа сурлагын өндөр амжилт хүсэн ерөөе.