“ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН ЕРӨНХИЙ АНГИ” СЭДВЭЭР ШҮҮГЧ Н.МӨНХЖАРГАЛ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

  • 2017-11-13 15:08:00

\"\" 

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Мөнхжаргал 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 16.00 цагаас тус шүүхийн захиргааны ажилтан, шүүгч нарт 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн хуулийн ерөнхий анги сэдвээр сургалт зохион байгуулав. Шүүгч Н.Мөнхжаргал сургалтыг нээж хэлсэн үгэндээ \"Эрх зүйч мэргэжлийг эзэмшиж ажлын талбарт ажиллаж байгаа шүүхийн захиргааны ажилчдад ажлын байран дээрээ өөрийгөө хөгжүүлж, тасралтгүй суралцах, сонгосон мэргэжлээ чадварлаг эзэмшихийн ач холбогдлыг дурдаад, энэхүү сургалтыг зохион байгуулах зорилго нь Хуульчийн болон Шүүхийн захиргааны ажилчдын мэргэжлийн ур чадварын уралдаан зэрэг цаашид болох олон олон шалгатад ороход нь тус дөхөм үзүүлэхэд туслах юм.” гэв. 

\"\" 

Энэхүү сургалтаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн онцлог зохицуулалт бүрийг жишээн дээр тайлбарлаж өгсөн нь шүүхийн захиргааны ажилчдад илүү ойлгомжтой, үр дүнтэй байлаа.

Цаашид Эрүүгийн хуулийн тусгай ангийн бүлэг тус бүрээр сургалт зохион байгуулах саналыг сургалтад оролцогчдоос шүүгч Н.Мөнхжаргалд тавив. Сургалт зохион байгуулсан Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Мөнхжаргалд болон сургалтад хамрагдсан шүүгч, шүүхийн захиргааны ажилчдынхаа цаашдын ажил, амьдралд нь сайн сайхныг хүсэе.

\"\"