\"Нээлттэй шүүх” өдөрлөгийг Увс аймаг дахь шүүхийн тамгын газраас 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр зохион байгуулав.

  • 2017-09-27 15:52:00

\"\" 

\"Нээлттэй шүүх” өдөрлөгийн хүрээнд зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн, мэдээлэл лавлагааны мэргэжилтэн, шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар иргэдийн сонирхсон асуултанд хариулж, шүүхэд нэхэмжлэл хэрхэн гаргах талаарх зөвлөгөөг өгөхийн зэрэгцээ шүүхийн үйлчилгээний төвийн үйл ажиллагааг танилцуулан ажиллаа. Мөн шүүхийн үйлчилгээний талаарх судалгааг иргэдээс авч дүнг нэгтгэн ажиллав. \"Нээлттэй шүүх” өдөрлөг болон 2017 оны 3-р улирлын шүүн таслах ажиллагааны талаар орон нутгийн телевизүүдэд мэдээлэл хийв.

\"\"

\"\"