Сургалтад бүх шатны шүүхийн нийт 46 мэдээлэл лавлагааны ажилтан оролцсон бөгөөд сургалтын эхний 2 өдөр мэдээлэл, лавлагааны мэргэжилтнүүд \"Шүүхийн сургалтын Баяндөхөм төв”-д танхимын сургалтад хамрагдлаа.
Үүний дараа \"Шүүхийн үйлчилгээний шинэчлэл, тулгамдаж буй асуудал” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүллээ. Хэлэлцүүлэгт Шүүхийн захиргааны удидлагын газар, Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэсийн төлөөлөл, дүүргийн шүүхийн тамгын дарга, шүүхийн үйлчилгээний хэлтсийн дарга, шүүхийн мэдээлэл лавлагааны мэргэжилтэн, өмгөөлөгчийн төлөөлөл панелистаар оролцлоо. Хэлэлцүүлгийн панелистууд тус тусын чиглэлээр шүүхийн үйлчилгээний шинэчлэлийн талаар танилцуулга, санал бодлоо илэрхийлэв. Мөн шүүхийн үйлчилгээний шинэтгэлийн талаар шүүхээр үйлчлүүлэгчдийн төлөөлөл буюу өмгөөлөгч үнэлгээ өгч, санал бодлоо илэрхийлсэн юм.
Тус хэлэлцүүлгийн үеэр мэдээлэл лавлагааны мэргэжилтнүүд шүүхийн үйлчилгээний шинэтгэлийн талаар санал бодлоо илэрхийлж, цаашид анхаарах зүйлсийн талаар саналаа хэлж, шүүх үйлчилгээний шинэтгэлийн үр нөлөө, ач холбогдлын талаар санал солилцов.
Мөн сургалтад оролцогчид сургалтыг мэргэжлийн болон хувь хүний мэдлэг чадварыг дээшлүүлж, ажил үүрэгтэй хандах хандлагыг өөр өнцгөөс харах боломжийг олгосон, харилцан туршлага судалсан, үр дүнтэй, шинэлэг сургалт боллоо дүгнэж байлаа.
ШҮҮХИЙН СУДАЛГАА, МЭДЭЭЛЭЛ, СУРГАЛТЫН ХҮРЭЭЛЭН