УВС АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХЭЭР 2018-01-02-НААС 2018-01-08-НЫ ӨДРҮҮДИЙН ХООРОНД ШИЙДВЭРЛЭГДСЭН ХЭРГИЙН ТОЙМ

  • 2018-01-08 11:29:00

1. Ө.Батсүх /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар /-д холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан 2018 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн 09 цаг 00 минутад хянан хэлэлцэв.
Даргалагч Ерөнхий шүүгч: Л.Алтан
Шийдвэрлэсэн байдал: Ө.Батсүхийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.