Шүүхийн иргэдийн төлөөлөгч нарт сургалт зохион байгууллаа

  • 2018-01-08 17:01:00

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн \"Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн нэрсийн нэгдсэн жагсаалт батлах тухай” 87 дугаар тогтоолоорУвс аймгийн Баруунтуруун сумаас 2018 онд шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцохоор 35 иргэний нэрс батлагдсан байдаг.Дээрх сумын иргэдэд 2018 оны 1дүгээр сарын 5-ны өдөр Увс аймаг дахь Шүүхийн тамгын газраас зориулсан уулзалт, сургалтыг байгууллаа. Тус сургалтаар шүүхийн Тамгын газрын дарга Л.Баттулга \"Шүүхийн шинэчлэл ба иргэдийн төлөөлөгч” сэдвээр тус сумаас сонгогдсон 20 гаруй иргэдийн төлөөлөгч нарт сургалт амжилттай зохион байгууллаа.