ШАТРЫН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

  • 2017-12-13 16:21:00

Монголын Шүүхийн ажилтны нэгдсэн холбооны Увс аймаг дахь салбар хорооноос 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр тус шүүхийн захиргааны болон үйлчилгээний ажилтнуудын дунд эрэгтэй, эмэгтэй төрлөөр шатрын тэмцээн зохион байгуулж оюун ухаан, уран цэцэн нүүдэлээрээ хүч сорин өрсөлдлөө. Тэмцээн нь эрэгтэй, эмэгтэй гэсэн төрлөөр тойргийн журмаар явагдсан бөгөөд эрэгтэй төрөлд 1-р байрыг мэдээлэл, технологийн мэргэжилтэн Б.Даваахүү, 2-р байрыг Нярав С.Сүхбаяр, эмэгтэй төрөлд 1-р байрыг шүүгчийн туслах Г.Батзаяа, 2-р байрыг мэдээлэл, лавлагааны мэргэжилтэн Ц.Баярмагнай нар тус тус эзэллээ.
\"\"
\"\"
\"\"