Увс аймаг дахь анхан шатны шүүхүүд, Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны хамтарсан уулзалтыг зохион байгууллаа.

  • 2018-03-01 11:44:00

Монгол Улсын Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.10-т \"Шүүгч нь шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн статистик мэдээлэлд хяналт тавьж, холбогдох байгууллагад шаардлага тавих бүрэн эрхтэй” гэж заасан бөгөөд 2017 оны \"Гүйцэтгэх хуудасолгосон бүртгэл”-д бүртгэгдсэнээр тус аймагт үйл ажиллагаа явуулж буй Иргэний хэргийн анхан шатны шүүхийн нийт , Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 15, Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 140 гүйцэтгэх хуудас тус тус бичигдэн Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргэгдсэн байна. Үүнтэй холбогдуулан Увс аймаг дахь анхан шатны шүүхүүд, Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны хамтарсан уулзалтыг 2018 оны 2 дугаар сарын 26-ны өдөр зохион байгуулж, 2017 онд олгогдсон нийт гүйцэтгэх хуудсуудын биелэлт, гүйцэтгэл болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд учирч буй хүндрэл бэрхшээл, анхаарах асуудлуудын талаар харилцан ярилцаж санал бодлоо солилцлоо.

\"Увс


\"Увс
\"Увс