\"Нээлттэй нийгэм форум”

  • 2018-03-09 11:49:00

2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Увс аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч, ажилтнуудад \"Нээлттэй нийгэм форум” ТББ-аас Увс аймагт үйл ажиллагаа явууладаг \"Нийгмийн ардчилал монголын эмэгтэйчүүдийн холбоо”, \"Өсвөр үе ирээдүй Увс төв”, \"Нийгмийн дэвшил эмэгтэйчүүдийн хөдөлгөөний Увс аймгийн салбар” зэрэг ТББ-уудаар дамжуулан 2017 оны 05 сарын 08-ны өдрөөс 2017 оны 06 сарын 30-ны өдрүүдийн хооронд шүүхийн нээлттэй байдал, шударга шүүхээр шүүлгэх эрхийн хэрэгжилтийн талаар Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд ажиглалт хийсэн тухай тайлангаа тавьлаа.

Дээрх хугацаанд Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн нээлттэй 27 шүүх хуралдаанд ажиглалт хийж, нээлттэй, шударга байдлыг сайн ханган ажиллаж байгаа талаар үнэлгээ өгсөн байна.

\"Увс
\"Увс