УВС АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНД, НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХЭЛТЭСТЭЙ УУЛЗАЛТ ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

  • 2018-03-22 11:59:00

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийн дагуу малчдын тэтгэвэр тогтоолгох насыг 5 жилээр наашлуулсан зохицуулалт хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан хувиараа мал маллаж байгаа иргэд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хандах нь нэмэгдсэн учир Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүхүүд Увс аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэстэй уулзалт, ярилцлага зохион байгууллаа. Уг уулзалт, ярилцлагаар мал тооллогын \"А” дансны бүртгэл Увс аймгийн зарим сумуудын баримтууд устсан, бүртгэл хийгдээгүй байгаатай холбогдуулан хувиараа мал маллаж байгаа малчдын эрх ашиг хөндөгдөж байгаа болоод уг асуудлын хүрээнд мэдээлэл солилцож, Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2018 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн А/09 дүгээр тушаалаар баталсан \"Малчин-даатгуулагчид өндөр насны тэтгэвэр тогтооход баримтлах заавар”-ын талаар харилцан ярилцлаа.

\"Увс
\"Увс