Монгол Улсад Шүүхийн ерөнхий зөвлөл байгуулагдсаны 25 жилийн ойн хүрээнд Ерөнхий боловсролын сургуулийн 9-12 дугаар ангийн сурагчдын дунд \"Шударга ёсны баталгааг хангахад шүүхийн оролцоо” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг зохион байгууллаа.

  • 2018-04-23 16:52:00

\"Шударга ёсны баталгааг хангахад шүүхийн оролцоо сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг зохион байгуулж, шалгаруулан шагнал гардуулах ёслолын ажиллагааг 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр тус шүүхийн байранд зохион байгууллаа.


Шагнал гардуулах ажиллагаанд Увс аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхүүдийн Ерөнхий шүүгч, шүүгч, шүүхийн Тамгын газрын дарга болон шүүхийн захиргааны алба хаагч нар оролцлоо.


Уралдаанд ерөнхий боловсролын 9-12 дугаар ангийн хүүхдүүд идэвхтэй оролцож, нийт 22 эссэ ирүүлснээс Тэргүүн байрыг 3 дугаар сургуулийн 12А ангийн сурагч Ч.Дэлгэрцэцэг, дэд байрыг 1 дүгээр сургуулийн 12Е ангийн сурагч Д.Сувдаа, гутгаар байрыг 3 дугаар сургуулийн 12Г ангийн сурагч Г.Намуунаа, тусгай байрыг 1 дүгээр сургуулийн 12Ж ангийн сурагч Н.Мөнхтуяа нар тус тус эзэлж,\"Өргөмжлөл” мөнгөн шагналыг гардуулан өглөө.