Сумуудад нүүдэллэн ажиллаа

  • 2018-04-27 16:58:00

Увс аймаг дахь шүүхийн Тамгын газраас 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Оюунгэрэл, Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор, тус шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн О.Батдорж, эвлүүлэн зуучлагч Б.Доржсүрэн, шүүгчийн туслах Б.Сарантуяа нарын бүрэлдэхүүнтэйгээр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэдийг зохих мэдээллээр хангах зорилгоор алслагдсан сумууд буюу аймгийн төвөөс 360-160 киломерт оршин Зүүнхангай, Өндөрхангай, Завхан, Наранбулаг сумуудад ажилласан ба дээрх сумдаас сонгогдсон шүүхийн иргэдийн төлөөлөгчид болон иргэдэд, шүүхийн бүтэц, зохион байгуулалт, шүүн таслах ажлын 2017, 2018 оны 1-р улирлын мэдээ, эвлүүлэн зучлах ажиллагааны тухай, Зөрчлийн тухай хууль, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Иргэдийн төлөөлөгчийн тухай хуулиудаар сургалт зохион байгуулсан.

Мөн алслагдсан сумуудад ажиллаж амьдарч буй иргэдийн тулгамдсан буй асуудал болох ажиллаж байсан байдал, нас тогтоолгох болон бусад асуудлаар зөвлөгөө мэдээлэл өгч ажиллаа.

\"Увс
\"Увс
\"Увс
\"Увс
\"Увс
\"Увс
\"Увс
\"Увс