2019 оны 4 дугаар сарын 23-29-ний өдрүүдэдУвс аймаг дахь шүүхийн Тамгын газраас аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газартай хамтран Улаангом сумын 1-12 дугаар багийн иргэд зориулан шүүхийн тухай болон хууль, эрх зүйн мэдлэг олгох сургалтыг зохион байгууллаа.
Тус сургалтаар \"Шүүхийн бүтэц, зохион байгуулалт”, \"Шүүхэд мэдүүлэх эрх” зэрэг сэдвүүдээр мэдээлэл, зөвлөмж өгсөн. Сургалтад амжиргааны түвшин доогуур өрхийн иргэд буюу хүнсний талонд хамрагддаг 500 гаруй иргэд хамрагдлаа. Улаангом сумын багийн Засаг дарга гэмт хэргээс урьдчилан сэргийлэх болон хууль, эрх зүйн мэдлэг олгох сургалтыг цаг үеэ олсон, үр дүнтэй сургалт болсон талаар талархал илэрхийллээ.
Монголын Хуульчдын холбоо нь гишүүн хуульчдынхаа сайн дурын оролцоо, идэвх санаачилгад тулгуурлан нийтийн тусын тулд болоод нийгмийн эмзэг хэсгийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг үнэ төлбөргүйгээр төлөөлөн хамгаалах, хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлэх, иргэдийн эрх зүйн боловсролыг дэмжих, хууль тогтоомжийг боловсронгуй болгохтой холбоотой үйл ажиллагааг тогтмол хэрэгжүүлдэг бөгөөд Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн тушаалаар жил бүрийн тавдугаар сарын 01-ний өдрийг \"Хуульчийн про боно өдөр” болгон зарлаж, Монгол орон даяар тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэсэн билээ. Энэ өдрийг тохиолдуулан Улаанбаатарт болон 21 аймагт \"Хуульчийн про боно өдөр-2019” өдөрлөгийг зохион байгуулах гэж байна. Өдөрлөгт Монголын Хуульчдын холбооны бүтцийн байгууллага, гишүүдээс гадна Увс аймгийн Засаг даргын Тамгын газар, Увс аймаг дахь Шүүхийн тамгын газар, Прокурорын газар, Цагдаагийн газар, Өмгөөлөгчдийн зөвлөл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Шүүх шинжилгээний алба, Хууль зүйн туслалцааны төв, Татварын хэлтэс, Улсын бүртгэлийн хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс оролцож үйл ажиллагаагаа танилцуулахын зэрэгцээ иргэдэд үнэ төлбөргүй зөвлөгөө, мэдээлэл өгнө. Өдөрлөг 2019 оны тавдугаар сарын 01-ний өдрийн 10:00-15:00 цагийн хооронд Гиваан баатрын талбайд зохион байгуулагдах болно. Иргэд та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна. Хуульчдын холбооны гишүүд нь хуульчийн хувьд бусдаас хөлс авахгүйгээр нийтийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, хууль зүйн туслалцаа, иргэний эрх зүйн боловсролыг дэмжих үйл ажиллагааг сурталчлах зорилготой энэхүү арга хэмжээ нь жил бүр уламжлал болон явагдах юм.
1. Х.Нямаагийн нэхэмжлэлтэй, \"Х.Нямаагийн эзэмшлийн Ү-1520000452 тоот улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгийн бүртгэлтэй давхцуулан олгосон \"Хийц Увс” ХХК-ийн лабораторийн зориулалтаар бүртгүүлсэн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хүчингүй болгох, улсын бүртгэгчийн шийдвэрийг илт хууль бусад тооцуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 09 цаг 00 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Даргалагч, Ерөнхий шүүгч: Т.Оюунгэрэл,
Шийдвэрлэсэн байдал: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4, 32.6 дахь хэсэгт заасныг баримтлан гуравдагч этгээдийн өмгөөлөгч Т.Уянгийн шүүхэдгаргасан \"нотлох баримт гаргуулах, цуглуулах” тухайхүсэлтийг хангахаас татгалзаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.1, 96.2, 122.1-д заасныг баримтлан шүүх хуралдааныг 14 хүртэл хоногоор хойшлуулж шийдвэрлэв.
Тойм бичсэн шүүх хуралдааны
нарийн бичгийн дарга Б.Энхтуяа