Увс аймаг дахь шүүхийн шүүгч, захиргааны албан хаагч нарт 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Улаангом сумын Цогцолбор 2 дугаар сургуулийн Монгол хэл, уран зохиолын багш Ц.Ариунтунгалаг \"Монгол бичгээр” компьютерт хэрхэн бичих тухай хичээлийг заалаа.
1. П.Сүхбаатар / Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар/-д холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 09 цаг 00 минутад хянан хэлэлцэв.
Даргалагч шүүгч: Б.Гансүх
Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгч Зуутраг ургийн овогтой Пунцагийн Сүхбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв.
2. Л.Ууганбаяр / Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар/-д холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 09 цаг 00 минутад хянан хэлэлцэв.
Даргалагч шүүгч: С.Болортуяа
Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгч Бух ургийн îâîãòîé Лхагвасүрэнгийн Ууганбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.Ууганбаярт 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулав.
Монгол цэргийн өдөр, зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны түүхт 98 ойн хүрээнд жил бүр уламжлал болон Увс аймгийн Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгуулагуудын дунд зохион байгуулагддаг спортын олон төрөлт тэмцээн 2019 оны 03 дугаар 11-ний өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрүүдэд гар бөмбөг, сагсан бөмбөг, шатар, даам, теннис, буудлага, гардан тулаан, дартс, снүүкер билъярд, олс таталт, powerlifting тус бүр эрэгтэй, эмэгтэй багийн болон ганцаарчилсан төрлөөр амжилттай зохион байгуулагдлаа. Тус тэмцээнүүдэд Увсаймаг дахь шүүхийн Тамгын газрын эрэгтэй баг тамирчид сагсан бөмбөгийн төрөлд4 дүгээр байр, шатрын төрөлд Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанцэцэг дэд байр мөнгөн медаль, powerlifting-ийн эрэгтэй төрөлд эвлэрүүлэн зуучлагч Б.Доржсүрэн тэргүүн байр алтан медаль тус тус хүртсэн амжилттай оролцлоо.
1. А.Энхбат / Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар/-д холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 09 цаг 30 минутад хянан хэлэлцэв.
Даргалагч шүүгч: С.Болортуяа
Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгч Бурдууд ургийн овогтой Амарсанаагийн Энхбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Энхбатад 280 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулав.
2. Б.Ганболд / Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар/-д холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 09 цаг 00 минутад хянан хэлэлцэв.
Даргалагч шүүгч: Б.Гансүх
Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгч Адуучин ургийн овогтой Бааяагийн Ганболдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Ганболдод 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулав.
3. Ц.Жавхлан / Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар/-д холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 09 цаг 00 минутад хянан хэлэлцэв.
Даргалагч шүүгч: С.Болортуяа
Шийдвэрлэсэн байдал: Өсвөр насны шүүгдэгч Булчин овогт Цэвээнжавын Жавхланг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан \"Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, өсвөр насны шүүгдэгч Булчин овогт Цэвээнжавын Жавхланд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 2, 8.2 дугаар зүйлийн 1.1, 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 150 /нэг зуун тавин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулав.
4. Ц.Оюунгэрэл / Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар/-д холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 14 цаг 00 минутад хянан хэлэлцэв.
Даргалагч шүүгч: Б.Гансүх
Шийдвэрлэсэн байдал: Ц.Оюунгэрэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгө завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 280 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулав.
5. Э.Ганзориг / Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар/-д холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 09 цаг 30 минутад хянан хэлэлцэв.
Даргалагч шүүгч: С.Болортуяа
Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгч Анжигай ургийн овогтой Энхтайваны Ганзоригийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ганзоригт 500 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял ял оногдуулав.