Image

100 БУУДАЛТ ДААМЫН ТЭМЦЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

 

\"\" 

Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 98 жилийн ойг тохиолдуулан Монгол цэргийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх зорилгоор Увс аймаг дахь шүүхийн Тамгын газраас Увс аймаг дахь тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудыналбан хаагчдын дунд 100-н буудалт даамын тэмцээнийг эрэгтэй, эмэгтэй төрлөөр зохион байгууллаа. Тэмцээнд нийт 11 байгууллагын 23 тамирчин өрсөлдснөөс эмэгтэй төрөлд Мэргэжлийн хяналтын газрын тамирчин Б.Рина 1-р байр, Хилийн 0245 дугаар ангийн тамирчин О.Юмсүрэн 2-р байр, хилийн 0311 дүгээр ангийн тамирчин М.Үржинханд 3-р байр, эрэгтэйчүүдийн төрөлд Увс аймаг дахь Тагнуулын газрын газрын тамирчин М.Ойнбаяр 1-р байр, хилийн 0328 дугаар ангийн тамирчин П.Отгон 2-р байр, хилийн 0311 дүгээр ангийн тамирчин Ц.Цэвээн 3-байр тус тус эзэлснийг медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа.



Image

ШҮҮГЧ НАРТ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ.

 

\"\" 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 28 дугаар зарлигаар Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр томилогдсон шүүгч Л.Алтан,2019 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 29 дүгээр зарлигаар Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр дахин томилогдсон шүүгч Т.Оюунгэрэл нарт нарт баяр хүргэж цаашдынх нь ажилд амжилт хүсч,хүндэтгэл үзүүллээ.



Image

УВС АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХЭЭР 2019 оны 3 дугаар сарын 04-ний ӨДРӨӨС 2019 оны 3 дугаар сарын 08-ны ӨДРҮҮДИЙН ХООРОНД ШИЙДВЭРЛЭГДСЭН ХЭРГИЙН ТОЙМ

\"\"

1.С.Төмөрхуяг /Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт зааснаар/-д холбогдох Зөрчлийн хэргийн шүүх хуралдаан 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 14 цаг 00 минутад хянан хэлэлцэв.

Даргалагч шүүгч: Б.Гансүх

Шийдвэрлэсэн байдал: Холбогдогч С.Төмөрхуягт Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт зааснаар холбогдогчС.Төмөрхуягт 30 /гуч/ цаг албадан сургалтад хамруулж, 25 /хорин тав/ хоног баривчлах шийтгэл ногдуулж шийдвэрлэв.

ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОЙМ БИЧСЭН

НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Б.ЭНХТУЯА




Нийт: 1673 мэдээ байна.