Image

УВС АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХЭЭР 2019 оны 3 дугаар сарын 04-ний ӨДРӨӨС 2019 оны 3 дугаар сарын 07-ны ӨДРҮҮДИЙН ХООРОНД ШИЙДВЭРЛЭГДСЭН ХЭРГИЙН ТОЙМ

\"\" 

1. А.Бямбасүрэн / Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар/-д холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 09 цаг 00 минутад хянан хэлэлцэв.

Даргалагч шүүгч: С.Болортуяа

Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгч Болд овогтой Алтангэрэлийн Бямбасүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаарр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан арван зураан насанд хүрээгүй гэдгийг мэдсээр байж бэлгийн харьцаанд орж, хохирогчийг жирэмсэн болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3, 7.3 дугаар зүйлийн 2, 5 дахь заалтад заасныг баримтлан шүүгдэгч 10 Болд овогтой Алтангэрэлийн Бямбасүрэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв.

2. Т.Пүрвээ / Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар/-д холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 11 цаг 00 минутад хянан хэлэлцэв.

Даргалагч шүүгч: С.Болортуяа

Шийдвэрлэсэн байдал: ШүүгдэгчШаазган ургийн овогтой Төмөрчөдөрийн Пүрвээг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Пүрвээд 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450,000 / дөрвөн зуун тавин мянга / төгрөгөөр торгох ял оногдуулав.

3. Б.Олонтөр / Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар/-д холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 14 цаг 00 минутад хянан хэлэлцэв.

Даргалагч шүүгч: Б.Гансүх

Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгч Борлууд овогт Батмөнхийн Олонтөрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Олонтөрд 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулав.

4. А.Батбаяр / Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар/-д холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 15 цаг 00 минутад хянан хэлэлцэв.

Даргалагч шүүгч: С.Болортуяа

Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгч Булгадар ургийн îâîãòîéАюушийн Батбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан \"Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Булгадар ургийн овогтой Аюушийн Батбаярт 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулав.

5. Б.Бямбаа / Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар/-д холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 15 цаг 00 минутад хянан хэлэлцэв.

Даргалагч шүүгч: Б.Гансүх

Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгч Бирваа овогт Баатарын Бямбааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бямбаад 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулав.



Image

Захиргааны хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал, Захиргааны хэргийн бүртгэл, хяналтын нэгдсэн систем” сэдэвт сургалт болж байна

\"Захиргааны
Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Захиргааны хэргийн анхан, давж заалдах, хяналтын шатны шүүхийн захиргааны ажилтнуудад \"Захиргааны хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал, Захиргааны хэргийн бүртгэл, хяналтын нэгдсэн систем” сэдэвт сургалтыг 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр эхлүүлээд байна.

\"Захиргааны

Сургалт 2 өдөр үргэлжлэх ба нийслэл, орон нутгийн захиргааны хэргийн анхан, давж заалдах, хяналтын шатны шүүхийн 66 захиргааны ажилтан оролцож байна.

\"Захиргааны

Сургалтын зорилго нь \"Захиргааны хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал”-ын хэрэгжилтийг хангах, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь шүүхийн захиргааны ажилтны үүрэг, оролцоо, ур чадварыг нэмэгдүүлж, Захиргааны хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн системийг хөгжүүлэх, цаашид анхаарах асуудлыг тодорхойлоход оршиж байгаа юм.

\"Захиргааны 


 

ХЭРГИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ УДИРДЛАГЫН ХЭЛТЭС


Image

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга шинээр томилогдсон шүүгч, Ерөнхий шүүгч нарт зарлиг гардууллаа

 
\"Монгол 
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Төрийн ордны Есөн хөлт, цагаан тугт танхимд шинээр томилогдсон шүүгч, Ерөнхий шүүгч нарт зарлиг гардуулж, үг хэлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны хоёрдугаар сарын 28-ны өдөр \"Зарим хүмүүсийг анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилох тухай” 27 дугаар зарлиг гаргаж:
 

1. Гансүхийн Есөн-Эрдэнийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд,

2. Лхамсүрэнгийн Алтанг Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд,

3. Мижиддоржийн Мөнхбаатарыг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд,

4. Лхагвасүрэнгийн Галбадарыг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд,

5. Дарамбазарын Мөнхцэцэгийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд,

6. Раднасэнгийн Сарантуяаг Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд,

7. Хажекберын Талгатыг Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд,

8. Гэрэлхүүгийн Жаргалтуяаг Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд,

9. Баттогтохын Түвшинжаргалыг Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд,

10. Бямбасүрэнгийн Отгонцэцэгийг Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд,

11. Намсумын Идэрийг Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд тус тус томиллоо.

 
Мөн 2019 оны хоёрдугаар сарын 28-ны өдөр \"Зарим хүмүүсийг анхан болон давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд томилох тухай” 29 дугаартай зарлиг гаргаж:

Нэг. Давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд: 
 
1. Банзайн Манлайбаатарыг Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд. 

Хоёр. Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд: 

1.Баттулгын Одонтуяаг Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд;

2.Зукарын Гүлбаршаг Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд;

3.Цэдэвийн Сувдмааг Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд;

4.Далантайн Нарантуяаг Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд;

5.Батбаярын Оюуныг Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд;

6.Буянтогтохын Сугиржавыг Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд;

7.Баясахын Сугарыг Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд;

8.Бат-Өлзийн Хажидмааг Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд;

9.Түмэнжаргалын Оюунгэрэлийг Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд;

10.Намсрайн Балжмааг Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд. 


Гурав. Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд: 
 

1. Пунцагийн Цэцэгдуламыг Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд;

2. Ганбаатарын Мягмарсүрэнг Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд;

3. Сүхбаатарын Ганчимэгийг Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд;

4. Бат-Очирын Бямбасүрэнг Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд;

5. Лхагвагийн Энхтайваныг Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд;

6. Пунцагжавын Болормааг Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд;

7. Бямбаюугийн Цолмонг Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд;

8. Лхагвасүрэнгийн Энхбилэгийг Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд. 


Дөрөв. Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд:
 

1.Содовын Цэрэндуламыг Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд;

2.Хасбаатарын Ганболдыг Налайх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн албан тушаалд;

3.Цэдэвийн Отгонжаргалыг Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд;

4.Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатарыг Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд;

5.Цэрэнчимэдийн Мөнхтулгыг Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд;

6.Хумбаагийн Отгонжаргалыг Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд;

7.Жагдагийн Болдбаатарыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн албан тушаалд.

 

Тав. Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд: 
        1. Аюушийн Цэрэнхандыг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд;

2. Бямбын Алтанцэцэгийг Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд;

3. Гончигсумын Сарантуяаг Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд тус, тус томиллоо.

 

 МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА:


\"Эрхэм шүүгчид ээ 
Монгол Улсын шүүхийн шүүгч хэмээх эрхэм, хүндтэй ажилд томилогдсонд баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсье.
Монгол Улсын Үндсэн хуульд \"Шүүгч хараат бус байж гагцхүү хуульд захирагдана” гэж заасан бөгөөд хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоох; Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, Үндсэн хуульт байгууллыг хамгаалах; хууль дээдлэх, шударга ёс, ардчилсан ёсыг бэхжүүлэх; хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх замаар гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийгмийн дэг журмыг бэхжүүлэх нь шүүхийн эрхэм зорилго, шударга шүүхийн тогтолцоо билээ.
Өнөөдрийг хүртэл төрөөс шүүхийн байгууллагын төсвийн бие даасан байдлыг бэхжүүлэхэд ихэд анхаарч, бодлого хэрэгжүүлсний дүнд Монгол Улсын төрийн албан хаагчдаас хамгийн өндөр цалинтай нь шүүгчид болж эдийн засгийн баталгаа зохих хэмжээгээр хангагдсан. Гэсэн хэдий ч шүүхэд итгэх ард иргэдийн итгэл буурч, шүүгч, шүүхийн байгууллагын нэр хүнд үлэмж хэмжээгээр унаж байгаа үед та бүхэн шүүгчээр томилогдож байна. Нийт шүүгчдийн дотор хөрөнгө орлогын мэдүүлэгтээ бичсэн олон зуун саяын хадгаламж, үнэтэй орон сууц, машинаа худалдан авсан эх үүсвэрээ тайлбарлаж чадахгүй шүүгчид ч бас байна. Тэд АТГ-аас дуудаж тайлбар авахыг хүлээлгүй өөрөө очиж тайлбарлаж бусад шүүгчиддээ болон хуулийн байгууллагын ажиллагсдад үлгэр дууриалал үзүүлэхийг уриалж байна.

2018 оны эцсээр АТГ-аас гаргасан \"Шударга байдлын үнэлгээ” судалгаагаар иргэд авлига хамгийн их тархсан институцээр Шүүхийн байгууллагыг дурджээ.
Ардчилсан засаглалын тулгуур гурван баганы нэг Шүүх засаглал, зөв, шударга, нээлттэй, ил тод байж Монголын төр цэвэр байх учиртай.
Та бүхэнд шүүгчийн ёс зүй, хэм хэмжээг чанд мөрдөн, авлига, улс төржилт, албан тушаалтны нөлөөллөөс ангид байж, хараат бус, бие даасан байдлыг хэлбэрэлтгүй сахиж, түмний итгэлийг дааж, шүүгчийн нэр хүндийг өндөрт өргөж явах үүрэг хариуцлага урьд урьдынхаас илүүтэйгээр ногдож байна” гэлээ. 
\"\"\"\"\"\"\"\"\"\"\"\"\"\"\"\"

 

\"\"

\"\"



Нийт: 1673 мэдээ байна.