Image

Шүүгчийн туслах Ц.Баярмагнай сургалт зохион байгууллаа.

 

\"\" 

2019 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн туслах Ц.Баярмагнай \"Иргэний эрх зүйн бодлогободож дотоодын сургалтыг удирдан явуулав. Уг сургалтанд шүүхийн захиргааны ажилтнууд идэвхитэй оролцсон бөгөөд харилцан ярилцаж бодлого бодох зэргээр мэдлэгээ бататгасан үр дүнтэй сургалт боллоо.



Image

Анхан шатны шүүхийн шүүгчийн сул орон тооны бүртгэл дуусахад 1 хоног үлдлээ

\"\"

 

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2019 оны 03 дугаар тушаалаар зарласан анхан шатны шүүхийн шүүгчийн сул орон тооны бүртгэлийн хугацаа дуусахад 1 хоног үлдсэн тул  нэр дэвшигч та www.shuugch-songon.mn цахим хуудсанд амжиж бүртгүүлнэ үү. 

 

 

 

ШҮҮХИЙН МЭРГЭШЛИЙН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА

2019.01.24


 
 
 


Image

Увс аймгийн Түргэн, Сагил, Давст сумуудаас сонгогдсон шүүхийн иргэдийн төлөөлөгч нарт сургалт зохион байгууллаа.

\"\" 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн \"Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн нэрсийн нэгдсэн жагсаалт батлах тухай 81 дүгээр тогтоолоор Түргэн, Сагил, Давст сумаас Увс аймаг дахь анхан шатны шүүхүүдийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон иргэдэд болон багийн Засаг дарга нар, тухайн сумын хууль эрх зүй, дотоод ажил хариуцсан мэргэжилтнүүдэд 2019 оны 1 дүгээр сарын 17, 18-ны өдрүүдэд \"Шүүхийн бүтэц, тогтолцоо”, \"Шүүхийн шинэчлэл ба иргэдийн төлөөлөгч” зэрэг сэдвээр сургалт зохион байгууллаа. Сургалтанд оролцогчдод гарын авлага тарааж, иргэд болон иргэдийн төлөөлөгч нараас асуусан асуултад хариулж, сургалтанд хүрэлцэн ирж амжаагүй зарим иргэдэд мэдээлэл хүргэх ажлыг багийн Засаг дарга нар болон тус сумын хууль эрх зүй, дотоод ажил хариуцсан мэргэжилтнүүд хариуцан ажиллахаар боллоо.




Нийт: 1673 мэдээ байна.