Image

Хэвлэлийн бага хурал зохион байгууллаа.

Увс аймаг дахь Шүүхийн тамгын газраас Увс аймгийн анхан болон давж заалдах шатны шүүхүүдийн 2018 оны нэгдүгээр улирлын шүүн таслах ажлын тайлан мэдээг танилцуулах хэвлэлийн бага хурлыг хийлээ. Хэвлэлийн бага хуралд Увс аймаг дахь шүүхийн тамгын газрын дарга Л.Баттулга, зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн О.Батдорж, эвлэрүүлэн зуучлагч Б.Доржсүрэн, Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн туслах Ц.Баярмагнай нар оролцож тус аймагт үйл ажиллагаа явуулдаг орон нутгийн \"Увс нам бус”, \"МВС” телевизүүдэд мэдээлэл хийж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.

\"Увс


Image

Сумуудад нүүдэллэн ажиллаа

Увс аймаг дахь шүүхийн Тамгын газраас 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Оюунгэрэл, Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор, тус шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн О.Батдорж, эвлүүлэн зуучлагч Б.Доржсүрэн, шүүгчийн туслах Б.Сарантуяа нарын бүрэлдэхүүнтэйгээр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэдийг зохих мэдээллээр хангах зорилгоор алслагдсан сумууд буюу аймгийн төвөөс 360-160 киломерт оршин Зүүнхангай, Өндөрхангай, Завхан, Наранбулаг сумуудад ажилласан ба дээрх сумдаас сонгогдсон шүүхийн иргэдийн төлөөлөгчид болон иргэдэд, шүүхийн бүтэц, зохион байгуулалт, шүүн таслах ажлын 2017, 2018 оны 1-р улирлын мэдээ, эвлүүлэн зучлах ажиллагааны тухай, Зөрчлийн тухай хууль, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Иргэдийн төлөөлөгчийн тухай хуулиудаар сургалт зохион байгуулсан.

Мөн алслагдсан сумуудад ажиллаж амьдарч буй иргэдийн тулгамдсан буй асуудал болох ажиллаж байсан байдал, нас тогтоолгох болон бусад асуудлаар зөвлөгөө мэдээлэл өгч ажиллаа.

\"Увс









Image

Ерөнхий боловсролын сургуулиудын багш, ажилтнуудад зориулсан сургалтын зохион байгууллаа.

Увс аймаг дахь шүүхийн Тамгын газраас аймгийн Цагдаагийн газартай хамтран 2018 оны 4 дүгээр сарын 16-20-ны өдрүүдийн хоорондцогцолбор 1 дүгээр сургууль, цогцолбор 2 дугаар сургууль, Ерөнхий боловсролын 3 дугаар сургууль, 4 дүгээр сургууль, 6 дугаар сургуулиудын багш ажилтнуудад зориулан шүүхийн тухай болон хууль, эрх зүйн мэдлэг олгох сургалтыг зохион байгууллаа.

Тус сургалтаар \"Шүүхийн бүтэц, зохион байгуулалт”, \"Шүүхийн шинэчлэл ба иргэдийн төлөөлөгч”, \"Зөрчлийн тухай хууль”, \"Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль” зэрэг сэдвүүдээр мэдээлэл, зөвлөмж өгсөн.

Сургалтанд нийт Улаангом сумын Ерөнхий боловсролын 5 сургуулийн 400 гаруй багш ажилчид хамрагдлаа.

\"Увс








Нийт: 1542 мэдээ байна.