Image

Увс аймгийн төрийн байгууллагуудын дунд зохион байгуулсан гар бөмбөгийн тэмцээнд амжилттай оролцлоо.

Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа Увс аймаг дахь \"Дэглий цагаан” нисэх буудлын 60 жилийн ойг тэмдэглэх ажлын хүрээнд Увс аймгийн төрийн байгууллагуудын дунд зохион байгуулсан гар бөмбөгийн тэмцээнд А.Тамираа ахлагчтай Увс аймаг дахь шүүхийн эрэгтэй баг амжилттай оролцож тэргүүн байранд шалгарч алтан медаль хүртэж, багийн ахлагч А.Тамираа \"Тэгш тоглогч”-оор шалгарав. Баг тамирчиддаа цаашдын тэмцээн уралдаанд нь спортын өндөр амжилт хүсье.

\"Увс


Image

Улаангом сумын 1-12 дугаар багийн иргэд, ахлах 4 дүгээр сургуулийн багш ажилтнууд, бичил уурхай эрхлэгч иргэдэд зориулан шүүхийн тухай болон хууль, эрх зүйн мэдлэг олгох10 удаагийн сургалтыг зохион байгууллаа.

Увс аймаг дахь шүүхийнТамгын газраас аймгийн Цагдаагийн газартай хамтран 2018 оны 3 дугаар сарын 20-23-ны өдрүүдийн хооронд Улаангом сумын 1-12 дугаар багийн иргэд, ахлах 4 дүгээр сургуулийн багш ажилтнууд, бичил уурхай эрхлэгч иргэдэд зориулан шүүхийн тухай болон хууль, эрх зүйн мэдлэг олгох10 удаагийн сургалтыг зохион байгууллаа.

Туссургалтаар \"Шүүхийн бүтэц, зохион байгуулалт”, \"Шүүхийн шинэчлэл ба иргэдийн төлөөлөгч”, \"Зөрчлийн тухай хууль”, \"Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль” зэрэг сэдвүүдээр мэдээлэл,зөвлөмж өгсөн.

Сургалтанднийт Улаангом сумын 1-12 дугаар багуудын амжиргааны түвшин доогуур өрхийн иргэд буюу хүнсний талонд хамрагддаг350 гаруйиргэд,ахлах 4 дүгээр сургуулийн 40багш, ажилтан, хувираа бичил уурхай эрхлэгч 50 гаруй иргэдхамрагдсан бөгөөдтусаймгийн ГХУСАЗСЗ болон Улаангом сумын багийн дарга нарын зүгээсгэмтхэргээс урьдчилан сэргийлэхболонхууль, эрх зүйн мэдлэголгох сургалтыгцаг үеэолсон,үр дүнтэй сургалт болсон талаар талархал илэрхийлж байсан.


Image

УВС АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНД, НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХЭЛТЭСТЭЙ УУЛЗАЛТ ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийн дагуу малчдын тэтгэвэр тогтоолгох насыг 5 жилээр наашлуулсан зохицуулалт хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан хувиараа мал маллаж байгаа иргэд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хандах нь нэмэгдсэн учир Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүхүүд Увс аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэстэй уулзалт, ярилцлага зохион байгууллаа. Уг уулзалт, ярилцлагаар мал тооллогын \"А” дансны бүртгэл Увс аймгийн зарим сумуудын баримтууд устсан, бүртгэл хийгдээгүй байгаатай холбогдуулан хувиараа мал маллаж байгаа малчдын эрх ашиг хөндөгдөж байгаа болоод уг асуудлын хүрээнд мэдээлэл солилцож, Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2018 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн А/09 дүгээр тушаалаар баталсан \"Малчин-даатгуулагчид өндөр насны тэтгэвэр тогтооход баримтлах заавар”-ын талаар харилцан ярилцлаа.

\"Увс






Нийт: 1542 мэдээ байна.