Image

Шүүхийн иргэдийн төлөөлөгч нарт сургалтыг амжилттай зохион байгууллаа.

\"\" 
Улаангом сумаас шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцохоор 44 иргэний нэрс батлагдсан. 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Шүүхийн тамгын газраас Улаангом сумын иргэний танхимд Шүүхийн зохион байгуулалт харуицсан мэргэжилтэн О.Батдорж \"Шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон иргэн таны мэдлэгт” сонгогдсон 12 иргэдийн төлөөлөгч нарт сургалтыг амжилттай зохион байгууллаа. Мөн тус сумын Засаг даргын тамгын газрын дарга ажилтнууд, багийн Засаг дарга нарт шүүхийн шинэчлэл, иргэдийн оролцоо, иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулиудаар товч мэдээлэл хийж цаашид хамтран ажиллах талаар харилцсан ярилцаж санал солилцлоо.


Image

2017 оны шүүн таслах ажиллагааны мэдээг орон нутгийн “Увс нам бус” телевизэд өглөө.

2018 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заадах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн, Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатнышүүхийн Ерөнхий шүүгч Л.Алтан, Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Оюунгэрэл, Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа нар тус тусын шүүхүүдийнхээ 2017 оны шүүн таслах ажиллагааны мэдээнд дүн шинжилгээ хийж, орон нутгийн \"Увс нам бус” телевизэд мэдээлэл өгч ажиллав.





Image

Шүүхийн иргэдийн төлөөлөгч нарт сургалт зохион байгууллаа

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн \"Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн нэрсийн нэгдсэн жагсаалт батлах тухай” 87 дугаар тогтоолоорУвс аймгийн Баруунтуруун сумаас 2018 онд шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцохоор 35 иргэний нэрс батлагдсан байдаг.Дээрх сумын иргэдэд 2018 оны 1дүгээр сарын 5-ны өдөр Увс аймаг дахь Шүүхийн тамгын газраас зориулсан уулзалт, сургалтыг байгууллаа. Тус сургалтаар шүүхийн Тамгын газрын дарга Л.Баттулга \"Шүүхийн шинэчлэл ба иргэдийн төлөөлөгч” сэдвээр тус сумаас сонгогдсон 20 гаруй иргэдийн төлөөлөгч нарт сургалт амжилттай зохион байгууллаа.




Image

Захиргааны хэргийн анхан шатны шүүхээр 2018-01-02-наас 2018-01-05-ний хооронд шийдвэрлэгдсэн хэргийн тойм

\"\"1.Чандмань Увс ХХК-ийн нэхэмжлэлтэй Увс аймгийн Улаангом сумын Засаг даргад холбогдох \"Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2005 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01 дугаартай захирамжийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулж, уг захирамжийг үндэслэн Увс Дулааны станц ХХК-д 2006 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр олгосон газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 14 цаг 00 минутанд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. 
Даргалагч шүүгч: Д.Алтанцэцэг 
Шийдвэрлэсэн байдал: Нэхэмжлэгчийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг Бүхэлд нь хэрэгсэхгүй орхиж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан бие даасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. 



Image

УВС АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХЭЭР 2018-01-02-НААС 2018-01-08-НЫ ӨДРҮҮДИЙН ХООРОНД ШИЙДВЭРЛЭГДСЭН ХЭРГИЙН ТОЙМ

\"\" 
1. Ө.Батсүх /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар /-д холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан 2018 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн 09 цаг 00 минутад хянан хэлэлцэв.
Даргалагч Ерөнхий шүүгч: Л.Алтан
Шийдвэрлэсэн байдал: Ө.Батсүхийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.




Нийт: 1542 мэдээ байна.