Image

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ГҮЙЦЭТГЭХ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Т.МЭНДСАЙХАН УВС АЙМАГТ АЖИЛЛАВ.

\"\" 
Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан, Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн Хэргийн хөдөлгөөн хариуцсан референт Ц.Энхтулга нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдрүүдэд Увс аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхүүдэд ажиллалаа. Энэ үеэр Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Мөнхжаргалд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 48 дугаар зарлигаар \"Алтан гадас” одонгоор шагнагдсаныг гардуулан өгч, хүндэтгэл үзүүлэв. Түүнчлэн Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Оюунгэрэл, Шүүхийн тамгын газрын дарга Л.Баттулга нар Шүүхийн ерөнхий зөвлөлийн \"Хүндэт тэмдэг”-ээр  Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа Монгол Улсын дээд шүүхийн \"Жуух бичиг”-ээр тус тус шагнагдсаныг гардуулан өглөө.
Мөн энэ хугацаанд тус шүүхүүдийн хэргийн хөдөлгөөний удирдлагад хяналт, шинжилгээ хийж, заавар зөвлөгөө өгч ажиллав.


Image

Шүүгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээ байгууллаа

Шүүгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээ байгууллаа

\"Шүүгчийн 

       Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, доктор, профессор Н.Лүндэндорж \"Тэнгэр даатгал” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ойбек Н.Халиловыг хүлээн авч уулзлаа.


     Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд зааснаар шүүгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын хураамжийг улсын төсвөөс хариуцдаг. Мөн хуулиар шүүгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын хэлбэрүүдийг тодорхойлсон. Хуульд заасан сонгон шалгаруулалтаар \"Тэнгэр даатгал” ХХК шалгарсан. Улмаар 2017 оны наймдугаар сараас эхлэн жилийн хугацаанд шүүгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалыг хариуцахаар Шүүхийн ерөнхий зөвлөлтэй гэрээ байгуулсан юм.


     Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж \"Шүүгчийн амь нас, эрүүл мэндийн даатгал бол шүүхийн шинэтгэлийн хүрээнд гарсан шинэ үзэгдэл. Монголын төр шүүгчийнхээ амь нас, эрүүл мэндийг даатгаж байгаа нь шүүх эрх мэдлийг хэрэгжүүлж байгаа шүүгчдэд өгч буй үнэлгээ, хариуцлага юм” гэж онцоллоо.

\"Шүүгчийн 

     Мөн сонгон шалгаруулалтад шалгарч, жилийн хугацаанд хамтран ажиллахаар болсонд талархал илэрхийлээд \"Бүх шүүгчтэй харилцаж компаниа болон даатгалын гэрээгээ танилцуулж ажиллаасай гэж хүсч байна. Монгол Улсын бүх шүүх онлайнаар холбогддог. Орон нутгийн шүүгчидтэй онлайнаар холбогдож сургалт, мэдээлэл хийх бүрэн боломжтой” гэсэн юм.


       \"Тэнгэр даатгал” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ойбек Н.Халилов \"Манай компани хамтран ажиллаж байгаа байгууллагуудынхаа эрсдлийн удирдлагыг хариуцаж байна гэж ойлгодог. Тиймээс хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлийн сургалтуудыг тогтмол хийдэг. Салбартаа сургалт, хөгжлийн чиглэлээр тэргүүлдэг. Мөн нөхөн төлбөрийн хурдаар бусад компаниудаас ялгарч ажилладаг” гээд хамтран ажиллахад таатай байгаагаа илэрхийллээ.

 

 

 

Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс



Нийт: 1530 мэдээ байна.