Image

Монгол Улсад Шүүхийн ерөнхий зөвлөл байгуулагдсаны 25 жилийн ойн хүрээнд Ерөнхий боловсролын сургуулийн 9-12 дугаар ангийн сурагчдын дунд \"Шударга ёсны баталгааг хангахад шүүхийн оролцоо” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг зохион байгууллаа.

\"Шударга ёсны баталгааг хангахад шүүхийн оролцоо сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг зохион байгуулж, шалгаруулан шагнал гардуулах ёслолын ажиллагааг 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр тус шүүхийн байранд зохион байгууллаа.


Шагнал гардуулах ажиллагаанд Увс аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхүүдийн Ерөнхий шүүгч, шүүгч, шүүхийн Тамгын газрын дарга болон шүүхийн захиргааны алба хаагч нар оролцлоо.


Уралдаанд ерөнхий боловсролын 9-12 дугаар ангийн хүүхдүүд идэвхтэй оролцож, нийт 22 эссэ ирүүлснээс Тэргүүн байрыг 3 дугаар сургуулийн 12А ангийн сурагч Ч.Дэлгэрцэцэг, дэд байрыг 1 дүгээр сургуулийн 12Е ангийн сурагч Д.Сувдаа, гутгаар байрыг 3 дугаар сургуулийн 12Г ангийн сурагч Г.Намуунаа, тусгай байрыг 1 дүгээр сургуулийн 12Ж ангийн сурагч Н.Мөнхтуяа нар тус тус эзэлж,\"Өргөмжлөл” мөнгөн шагналыг гардуулан өглөө.










Image

\"Алтан хонх” уралдаант тэмцээнийг зохион байгууллаа.

Увс аймаг дахь шүүхийн Тамгын газрын дэргэдэх Сургалт сурталчилгааны хорооноос Шүүхийн Ерөнхий Зөвлөлөөс батласан дүрэм журмуудаар тус шүүхийн захиргааны албан хаагчдын дунд 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр \"Алтан хонх” уралдаант тэмцээнийг зохион байгуулж, уг тэмцээнд мэдээлэл лавлагааны мэргэжилтэн П.Цогцолмаа тэргүүн байр эзэллээ.





Image

Увс аймгийн төрийн байгууллагуудын дунд зохион байгуулсан гар бөмбөгийн тэмцээнд амжилттай оролцлоо.

Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа Увс аймаг дахь \"Дэглий цагаан” нисэх буудлын 60 жилийн ойг тэмдэглэх ажлын хүрээнд Увс аймгийн төрийн байгууллагуудын дунд зохион байгуулсан гар бөмбөгийн тэмцээнд А.Тамираа ахлагчтай Увс аймаг дахь шүүхийн эрэгтэй баг амжилттай оролцож тэргүүн байранд шалгарч алтан медаль хүртэж, багийн ахлагч А.Тамираа \"Тэгш тоглогч”-оор шалгарав. Баг тамирчиддаа цаашдын тэмцээн уралдаанд нь спортын өндөр амжилт хүсье.

\"Увс



Нийт: 1673 мэдээ байна.