Image

Баруун бүсийн шүүхүүдийн ажил мэргэжил, спортын наадмын шилдгүүд тодорлоо

\"Баруун 

Баруун бүсийн 5 аймгийн 7 шүүхийг хамарсан \"Шүүхийн захиргааны ажилтны мэргэжлийн ур чадварын уралдаан” болон спортын наадам Ховд аймгийн төвд 3 өдөр үргэлжилж, шилдгүүдээ тодрууллаа. Мэргэжлийн ур чадварын уралдаан 14 цаг үргэлжилж, 9 ажлын байр тус бүрт шилдгүүдийг тодруулж, өргөмжлөл, улсын уралдаанд оролцох эрхийн бичиг гардуулав. Баруун бүсийн шүүхүүдийн \"Шүүхийн захиргааны ажилтнуудын мэргэжлийн ур чадварын уралдаан”-ы шилдгүүдээр


Шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн О.Батдорж /Увс аймаг/

Эрүүгийн хэргийн шүүгчийн туслах О.Энхжаргал /Увс аймаг/

Иргэний хэргийн шүүгчийн туслах Б.Баясгалан /Увс аймаг/

Мэдээлэл технологийн мэргэжилтэн Т.Рашат /Баян-өлгий аймаг/

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Өнөрмаа /Ховд аймаг/

Эвлэрүүлэн зуучлагч р.сарантуяа /Завхан аймаг, Тосонцэнгэл/

Нягтлан, нярав Б.Гантулга /Завхан аймаг, Тосонцэнгэл/

Архив бичиг хэргийн эрхлэгч Н.Удвал /Увс аймаг/

Захиргааны хэргийн шүүгчийн туслах М.Айдингүл /Баян-өлгий аймаг/ нар шалгарлаа.

 

Тус уралдааныг амжилттай зохион байгуулсан ажлын хэсгийн ахлагч, шүүгчдийн болон уралдааны шилдгээр тодорсон ажилтнуудын төлөөллийн санал сэтгэгдлийг нь хүргэж байна.

\"Баруун

Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Туяа:


\"\"-Баруун бүсийн шүүхүүдийн ажил мэргэжлийн уралдаанд нийт 5 аймгийн 7 шүүхийн захиргааны ажилтнууд ур чадвараар амжилттай өрсөлдлөө. Шалгалтын дүнгээс харахад доогуур түвшний муу амжилт үзүүлсэн ажилтнууд байхгүй, ерөнхийдөө жигд үнэлгээ авлаа. Ирээдүйн шүүгчид маань мэдлэг чадварын хувьд нэгэн жигд бэлтгэлтэй байна гэж дүгнэж болно. Шалгалтын даалгавар, сорил төрөл тус бүрээр тусдаа байгаа нь мэдлэг мэргэжлийг нь дээшлүүлэх, сургалтын өндөр ач холбогдолтой нь ажилтнууд маш сайн бэлтгэж, онол практикаа хослуулж чадсанаас харагдлаа. Цаашид нярав нягтланг эссе бичлэгийн шалгалтанд хамруулах эсэхийг бодолцох хэрэгтэй. Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, шүүгчийн туслахуудын эссегээ шүүхийн түүхэн замналтайгаа холбож бичсэн өргөн хүрээ бүхий талыг нь бид онцолж дүгнэлээ. Шүүхийн шинэтгэлтэй холбож, нүдэнд харагдтал өөрчлөлтийг бичсэн санаа авууштай сайн эссенүүд их байсныг онцлох хэрэгтэй. Оролцогчдоос бодлого бодох цаг маш богино байна, бодлого хэлбэрээр бичээд дараа нь шийтгэх тогтоол бичихэд хугацаа шаардлаа гэсэн хүсэлтүүд тавьсан. Эрүүгийн бодлогын өгөгдөл иргэн, захиргаатай харьцуулахад хүндэвтэр талдаа гэж шүүгчид санал хэлснийг уралдааны ажлын хэсгийн ахлагчийн зүгээс уламжилья. 

 

Говь-алтай аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Сарантуяа:

 

-Ховд аймагт баруун бүсийн шүүхийн захиргааны ажилтны мэргэжлийн ур чадварын уралдаанд 110 хүн өрсөлдсөнөөс миний бие ажлын хэсгийн бүрэлдэхүүнд томилогдож ажиллалаа. Цаашид бүсчилж үргэлжлэн явагдах тус шалгалтаас анхаарах асуудлууд байна гэж үзэж байна. Шалгалт 14 цаг үргэлжилж бүх даалгавар өгөгдлийг гар бичмэлээр авсан нь шалгаж, шалгуулж байгаа аль аль талдаа цаг хугацааны хувьд хүндрэл үүсгэлээ. Ховд аймаг бол бусад орон нутгийг бодвол их дээд сургуулиудын салбар олонтойгоороо онцлог. Тиймээс компьютер ашиглаад зохион байгуулсан бол боломжтой байх байсан. Шалгалтанд оролцсон захиргааны ажилтнуудын үзүүлсэн амжилт жигд байгаа нь ажил үүргээ зохих түвшинд гүйцэтгэж байна гэж бид дүгнэж байгаа.Орон нутагт бүсчилж шүүхийн захиргааны ажилтнуудын ур чадварыг шалгаж байгаа нь тухайн хүний мэдлэг оюуныг хөгжүүлэх чухал ач холбогдолтой. Бас нэг анхаарах зүйл бол нярав нягтлангуудыг эссе бичлэгийн шалгалтанд хамруулах нь төдийлөн оновчтой байсангүй. Мэргэжлийн түвшний өөр шалгалтыг авах нь зохимжтой гэдэгт ажлын хэсгийн гишүүд санал нэгдлээ.


Ховд аймаг дахь шүүхийн тамгын газрын дарга Д.Даваасүрэн:

 

- Монгол Улсад анх удаа шүүхийн захиргааны ажилтнуудын мэргэжлийн ур чадварын улсын уралдааныг баруун бүсэд эхлэн зохион байгууллаа. Уралдаанд Ховд аймгийн шүүх, Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүх, Баян-Өлгий аймгийн шүүх, Говь-Алтай аймгийн шүүх, Увс аймгийн шүүх, Завхан аймгийн шүүх, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх гээд нийтдээ 7 шүүхийн захиргааны ажилтнууд 9 ажлын байраар өрсөлдөж дүнгээ гаргалаа. Ажил мэргэжлийн уралдаанд шүүхийн захиргааны нийт 115 ажилтан оролцож, бодлого, сорилт тест, эссе, центавр гэсэн төрлүүдээр өөрсдийн ур чадвар авьяас билгээ сорьж өрсөлдсөн. Нийт дүнгээрээ Баян-Өлгий аймгийн шүүх 2 төрөлд, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх 2 төрөлд, Ховд аймгийн шүүх 1 төрөлд, Увс аймгийн шүүх 4 төрөлд тус бүр түрүүлж амжилттай оролцлоо. Баруун бүсээс түрүүлсэн шүүхийн захиргааны 9 ажилтан маань бусад таван бүсээс түрүүлсэн захиргааны ажилтнуудтай ур чадвараараа өрсөлдөх нэгдсэн уралдаанд оролцох эрх, өргөмжлөлийг гардаж авлаа. 

 

Бид Ховд аймгийн шүүхийн 90 жилийн ойг энэ өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлж байна. Баруун бүсийн шүүхүүдийн дунд ажил мэргэжлийн уралдаанаас гадна спортын нэгдсэн тэмцээнийг зохион байгууллаа. Ширээний теннис, гар бөмбөг, сагсан бөмбөгийн тэмцээнийг эрэгтэй, эмэгтэй багийн төрлөөр зохион байгуулж, өнөөдөр дүнгээ гаргаж, цомоо гардууллаа. Ер нь шүүхийн захиргааны ажилтнууд, шүүгчид 2-3 жилд нэг удаа ингэж бүсээрээ уулзалдаж байгаа нь маш их чухал. Ялангуяа баруун бүсийн шүүхүүд төвөөс алслагдсан, хол байдаг ч гэсэн хоорондоо туршлага солилцоод шүүхээс иргэдэд үзүүлэх үйлчилгээг яаж сайжруулах вэ, шүүхийн шүүн таслах ажиллагааг яаж илүү чанартай болгох вэ, дээр нь шүүхийн тамгын газрын хувьд шүүхийн үйл ажиллагааны хэвийн нөхцөлийг хангах, шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлэх чиглэлээр хоорондоо санал, бодлоо солилцож уулзлаа. 

 

Баруун бүсэд анх удаа салхи хагалж зохион байгуулагдсан нь бидний хувьд шинэлэг бөгөөд өрсөлдөөнтэй байлаа. Шүүхийн захиргааны ажилтнуудын сорилын тестийн агуулга, чанарыг илүү боловсронгуй болгох шаардлагатай нь харагдаж байна. Тухайлбал санхүүч, нягтлан бодогч, няравуудын шалгалтын тест, бодлогууд цаг хугацааны хувьд амжихааргүй байсныг ажлын хэсэг дүгнэж ярилцсан. Бид уралдаан зохион байгуулахдаа нэг зүйлийг их анхаарсан. Шударга, зохион байгуулалтын өндөр түвшинд явуулах тал дээр их хичээлээ. Тиймээс бүх шүүхүүдээс ажлын хэсэгт төлөөлөл оролцуулаад, шалгалтын материалын нууцлалыг чанд хадгалсан. Шифрлээд хэний материалыг хэн засч байгааг мэдэх бололцоогүй дүгнэлээ. Үүнийг их шударга үнэлгээ боллоо гэж уралдаанд оролцогч захиргааны ажилтнууд дүгнэж, талархаж байсан. Цаашид бүсийн уралдааныг зохион байгуулахад анхаарах зөвлөмжийг бид хүргүүлнэ гэж бодож байгаа. 

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын шүүхийн тамгын газрын дарга П.Доржбал:

 

\"\"

-Тус уралдааны ажлын хэсгийн гишүүнээр ажиллах хүндтэй үүргийг гүйцэтгэлээ. Манай шүүхийн захиргааны ажилтнууд уралдаандаа маш идэвхтэй хамрагдлаа. Шалгалтанд оролцогчид ур чадварын хувьд маш сайн байгаагаас манай шүүхийн хувьд амжилттай оролцсонд баяртай байна. Эссе бичлэгийн шалгалтанд санаа агуулгын хувьд авууштай сайн эссе их байсныг онцлох хэрэгтэй. Бүсийн уралдааныг жил бүр зохион байгуулж байвал ажилтнуудын ажлын амжилтанд нь дөхөм болох, өөрийн мэдлэг чадвараа бусадтай харьцуулж, цаашид илүү хичээж оролцоход ач холбогдолтой. Шалгалтын хугацааны талаар анхаарууштай тал ажиглагдлаа. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шалгалтын өгөгдөл цахим шуудангаар тэр дор нь ирж, ажлын хэсгийнхэн хүлээж авч шалгалтаа эхлүүлсэн нь маш шударга, хардах сэрдэх маргаангүй болж өнгөрлөө. Шалгалт өндөрлөсний дараа түлхүүр хариуг мөн ирүүлж, оноо дүгнэх ажил явагдсан. Өрсөлдөөнөөс ахиц ололт гардаг учраас ийм өрсөлдөөнийг бий болгож байгаа нь шүүхийн зохих ачааллыг нуруундаа үүрч яваа ажилтнуудад өөрсдийгөө хөгжүүлэх боломжийг бүрдүүлж байна. 

 

 

Завхан аймгийн шүүхийн багийн ахлагч Д.Энхжаргал:

 

\"\"


-Би шүүхийн байгууллагад 22 жил ажилласан.Энэ хугацаа хорвоогийн буурал түүхтэй харьцуулахад богино хугацаа ч хүний амьдралын түүх гэдэг утгаараа багагүй хугацаа. Миний хувьд Завхан аймгийн шүүхийн хамт олны боловсон хүчний бодлого дээр эн тэргүүнд спортлог, оюунлаг залуусаар хамт олноо бүрдүүлэхийг анхаарч явсан.Одоогоос 12 жилийн өмнө манай шүүх аваргын цом авч байсан бол энэ удаагийн тэмцээнд ч өнгөлж амжилттай оролцсонд баяртай байна. Энэ жилийн тэмцээн маань ажил мэргэжил, спорт хосолж, бүсээрээ нэг дор цуглаж бие биенээсээ туршлага судалж байгаа нь сайшаалтай. Цаашдаа бид ажил мэргэжлийн уралдаандаа илүү анхаарч бэлтгэх болно. 

 

 

Эрүүгийн хэргийн шүүхийн шүүгчийн туслах О.Энхжаргал: /Увс аймаг/

 

-Мэргэжлийн ур чадварын уралдаан зохион байгуулалтын хувьд сайн болж өндөрлөлөө. Шалгалтын хувьд ажлынхаа зав зайгаар бэлдсэн маань амжилттай оролцоход нөлөөлсөн. Өгөгдөл сорилууд тийм ч хүнд байсангүй. Бид ажлаа компьютер дээр хийдэг учраас гараар удаан бичихэд гар чилэх ч юм уу, жаахан хүндрэлтэй байлаа. Би шүүхийн байгууллагад ажиллаад жил болж байгаа ч ийм амжилтанд хүрсэндээ баяртай байна. Би \"Их засаг” сургууль төгсөөд, анх шүүхэд нарийн бичгээр ажилд орж, дараа нь иргэний хэргийн шүүхийн шүүгчийн туслах болсон. 


 

Иргэний хэргийн шүүхийн шүүгчийн туслах Б.Баясгалан /Увс аймаг/

 

- Баруун бүсийн шүүхүүдийн мэргжлийн ур чадварын уралдаанд амжилттай оролцсондоо баяртай байна. Би сургуулиа төгсөөд 2 жил өмгөөлөгчийн туслахаар ажиллаж байгаад, шүүгчийн туслахаар ажиллаад 6 жил болж байна. 2 жилийн өмнө баруун бүсийн уралдаанд түрүүлээд улсад өрсөлдөж байсан. Энэ жил гараар бичиж, жижиг зааланд маш олон хүн суугаад бүгчим халуун, шуугиан ихтэй нөхцөлд шүүгч шийдвэрээ гаргаад 7 хоногийн дотор бичдэг шүүхийн шийтгэх тогтоолыг бид нэг цагийн дотор бичих нь хүндрэлтэй байлаа. Шалгалтын өгөгдөл, сорил хүнд хөнгөн алдаа мадагтай зэргээр шүүмжлэх зүйлгүй.

  

Мэдээлэл технологийн ажилтан Т.Рашат: /Баян-Өлгий аймаг/

 

\"\"

- Миний бие шүүхийн байгууллагад 2011 оноос өнөөг хүртэл 6 дахь жилдээ ажиллаж байна. Баруун бүсийн шүүхийн захиргааны ажилтны мэргэжлийн ур чадварын уралдааны зохион байгуулалт өндөр түвшинд болж өндөрлөлөө. Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн захиргааны ажилтнуудын холбооноос хамтран зохион байгуулж байгаа энэхүү уралдаанд сэтгэл хангалуун байна. Цаашдаа уламжлал болгон зохион байгуулж, ажилтнуудын ур чадварыг сорьж байх нь үр дүнтэй. Шалгалтын өгөгдөл боломжийн, бидний өдөр тутмын ажилдаа мөрдлөгө болгодог дүрэм журмуудаас оруулсан нь агуулгын хувьд хүртээмжтэй даалгавар байлаа. Дараагийн шалгалтуудыг компьютерээр онлайн хэлбэрээр авбал үр дүн нь илүү сайжирна гэж үзэж байна. Спортын тэмцээний хувьд манай шүүх Улсын дээд шүүх байгуулагдсан 90 жилийн ойн тэмцээн, Шүүхийн ерөнхий зөвлөлөөс зохион байгуулсан тэмцээн, баруун бүсийн тэмцээнд тус тус амжилттай оролцож байсан. Тэр тэмцээнүүдтэй харьцуулахад баг тамирчдын бэлтгэл сайжирч, шүүхүүд чадварлаг, спортлог болжээ.

 

  

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Өнөрмаа /Ховд аймаг/:

 

\"\"

- Би 2004 онд захиргааны хэргийн анхан шатны шүүхийн нарийн бичгийн даргаар ажилд орж, өнөөг хүртэл ажиллаж байна. Манай шүүхийн 90 жилийн ойг угтаад баруун бүсийн ажил мэргэжил, спортын тэмцээн болж байна. Ажил мэргэжил, спортын 4 төрлөөр өрсөлдөж байгаа баг тамирчиддаа баяр хүргэе. Шалгалтын өгөгдлийг өөрийн хэмжээнд хийж, хичээж амжилттай оролцсондоо баяртай байна. Даалгавар төдийлөн хүнд байгаагүй. Хурдан бичлэгийн уралдаанд өгүүлбэрүүдээ гүйцэд бичсэн. Уралдаан тэмцээнд холоос зорин ирж, амжилттай оролцсон бүх ажилтнууд баг тамирчиддаа ажлын амжилт хүсье.

 

\"Баруун
\"Баруун
\"Баруун
\"Баруун
\"Баруун
\"Баруун
\"Баруун

\"Баруун 


 

Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс


Image

“Шүүхийн захиргааны ажилтны мэргэжлийн ур чадварын улсын уралдаан” баруун бүсээс эхэллээ

\"Шүүхийн захиргааны ажилтны мэргэжлийн ур чадварын улсын уралдаан” баруун бүсээс эхэллээ

    Баруун бүсийн шүүхийн захиргааны ажилтны мэргэжлийн ур чадварын уралдаан 2017 оны 04 дүгээр сарын 27-ны 09.00 цагт Ховд аймгийн Ховд хотод эхэллээ. Монголын шүүхийн ажилтнуудын холбоо, Шүүхийн ерөнхий зөвлөл хамтран \"Шүүхийн захиргааны ажилтны мэргэжил, ур чадварын улсын уралдаан\"-ыг хоёр үе шаттайгаар зохион байгуулж байгаа юм. Бүсээс шалгарсан ажилтнууд Улаанбаатар хотноо болох нэгдсэн шалгаруулалтад өрсөлдөх эрхийг авна.

    Баруун бүсийн шүүхүүдийн уралдаанд Ховд аймгийн шүүх, Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүх, Баян-Өлгий аймгийн шүүх, Говь-Алтай аймгийн шүүх, Увс аймгийн шүүх, Завхан аймгийн шүүх, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн захиргааны нийт 115 ажилтан оролцож байна.

\"\"

    Баруун бүсийн шүүхийн захиргааны ажилтны мэргэжлийн ур чадварын тэмцээнийг зохион байгуулах ажлын хэсгийг Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа ахалж, Говь-Алтай аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Сарантуяа, Увс аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.Бадамсүрэн, Завхан аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Амарзаяа, Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Энхжаргал, Баян-Өлгий аймаг дахь шүүхийн Тамгын газрын дарга Б.Ерханат, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын шүүхийн тамгын газрын дарга П.Доржбал нар ажлын хэсгийн гишүүнээр тус тус ажиллаж байгаа юм.

    Шүүхийн захиргааны ажилтны ажил мэргэжлийн ур чадварын улсын уралдаанд баруун бүсийн 7 шүүхээс шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн -5, эрүүгийн хэргийн шүүгчийн туслах-20, иргэнийн хэргийн шүүгчийн туслах-20, захиргааны хэргийн шүүгчийн туслах-5, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга-20, мэдээлэл технологийн мэргэжилтэн-7, мэдээлэл лавлагааны мэргэжилтэн-6, эвлэрүүлэн зуучлагч-7, эвлэрүүлэн зуучлагчийн туслах-5, нягтлан бодогч-7, нярав-7, архив бичиг хэргийн эрхлэгч-7 ажлын байр тус бүрдээ мэргэжлийн ур чадвараа сорин, өрсөлдөж байна.

\"\"

    Уралдаанд оролцогчдыг нийт 100 оноогоор үнэлэх бөгөөд эссэ бичлэг, сорилын шалгалт, центавр, бодлого болон албан хэрэг хөтлөлт, үр дүнгийн гэрээний үнэлгээг харгалзан ангилал тус бүрт тэргүүлсэн 9 ажилтанд өргөмжлөл гардуулж, улсын уралдаанд оролцох эрх олгоно.

\"\"

 

 

Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс



Нийт: 1542 мэдээ байна.