Image

Шүүхийн иргэдийн төлөөлөгчид ярьж байна

Шүүхийн иргэдийн төлөөлөгчид ярьж байна

\"Шүүхийн

Шүүхийн иргэдийн төлөөлөгчдийн улсын анхдугаар зөвлөгөөн өчигдөр Төрийн ордонд болсон. Уг зөвлөгөөний үеэр шүүхийн иргэдийн төлөөлөгчид саналаа хэлснийг тоймлон хүргэж байна.

  

Сонгинохайрхан дүүргийн иргэн Амардэлгэр: Шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр шүүх хуралдаанд хоёр удаа оролцлоо. Шүүх хуралдаанд жирийн иргэдийг оролцуулах нь маш чухал ач холбогдолтой. Хуулийн наад захын мэдлэгтэй болж байна. Мөн шүүхийн байгууллагын талаар мэдээлэл авдаг. Шүүхийн иргэдийн төлөөлөгч тангараг өргөж шүүх хуралдаанд оролцоод дүгнэлтээ хэлдэг. Тэр дүгнэлтийг шүүх хуралдаанд авч хэлэлцдэггүй юм билээ. Тэгэхээр иргэдийн төлөөлөгчийн үүрэг хумигдчихаж байгаа юм. Шүүх хуралд суусан шиг сууж, хувь хүний дүгнэлт шийдвэрт нөлөөлдөг бол сайн байна. Хууль эрх зүйн хүрээнд өөрчлөлт хийж иргэдийн төлөөлөгчийг үүрэгжүүлэх санал гаргая. 

 

Сүхбаатар аймгийн иргэн Энхбаатар: Шүүхийн иргэдийн төлөөлөгчдийг санамсаргүй байдлаар сонгож байгаа нь зөв бодлого. Сонгогдсон хүмүүсийг жилд хоёр удаа шүүх хуралдаанд оруулах санал тавьж байна. 

 

Манай аймгийн шүүх иргэдэд сар бүр эрх зүйн сургалт явуулж, мэдлэг өгч байгаад баярладаг. Санамсаргүй байдлаар сонгогдсон хүмүүс дунд бичиг үсэг мэддэггүй хүн ч байгааг анхаарна уу. Шүүхийн багц хуулийг сүхбаатарынхан дэмжиж байгааг илэрхийлье.

\"Шүүхийн

Дорнод аймгийн иргэн Гарьд: Төрийн ордонд анх удаа хөл тавьж, улсын хэмжээний нэр хүндтэй зөвлөгөөнд оролцож байгаадаа баяртай байна. Би хуульчаас огт өөр мэргэжилтэй ч шүүх хуралдаанд сонгогдож шүүхийн шинэтгэлийг хэрэгжүүлэхэд хувь нэмрээ орууллаа. Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдан гарсан нь шүүн таслах ажиллагаанд оролцож шүүхэд итгэх итгэл нэмэгдсэн. Би шүүх, шүүх хуралдааны талаар огт мэддэггүй байлаа. Гэсэн ч шүүхийнхэн өөрсдөө заавар зөвлөгөө өгч, сургалт явуулчихдаг юм билээ. Өнөөдөр шүүхийн иргэдийн төлөөлөгчдийн үгийг сонсож байхад бидний үүрэг шүүн таслах ажиллагаанд ёс төдий байна гэж бодогдлоо. Шүүхийн иргэдийн шүүн таслах эрх хэмжээг нэмэгдүүлэх саналтай байна.

  

Архангай аймгийн иргэн Минжинцэрэн: Шүүн таслах ажиллагаанд иргэдийн хяналтыг оруулснаар шударга ёс тогтоход ач холбогдолтой гэж ойлгож байна. Би захиргааны хэргийн шүүх хуралдаанд оролцсоноо иргэний үүрэг гэж бодсон. Цаашид шүүх хуралдаанд оролцох иргэдийн төлөөлөгчдийн тоог нэмэх саналтай байна.

  

Ховд аймгийн иргэн Дулмаа: Би шүүхийн шинэтгэл эхлэхээс өмнө шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцож байсан. Харин одоо шүүх огт өөр болсон. Шүүх хуралдааны дүрс бичлэг архивт үлддэг болсон. Мөн шүүх хуралдааны өмнө хэргийн талаар мэдээлэл авч, тангараг өргөдөг болсон нь хариуцлагыг маань ойлгуулж байгаа хэрэг. Хуулийн талаар сургалт ч явуулдаг болсон. Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрхийг хуулиар хамгаалж, саналыг нь шийдвэртээ тусгах нь зөв. 

 

Дундговь аймгийн иргэн Бөхчулуун: Манай аймгаас арав гаруй төлөөлөгч энэ зөвлөгөөнд оролцож байгаа. Би 1992 оны Ардчилсан Үндсэн хуулийг батлалцсан хүн. Үндсэн хуулийн том бүлэг нь шүүх эрх мэдлийн тухай заалттай. Одоо Үндсэн хууль өөрчлөх асуудал яригдаж байна. Шүүх эрх мэдэлтэй холбоотой асуудлын ч өөрчлөх ч мэдээлэл байгаа. Шүүхийн иргэдийн төлөөлөгчийг сонгохдоо шалгуур тавих нь зөв. Хүний хувь заяаг шийдэхэд оролцож байгаа хүн зайлшгүй хуулийн мэдлэгтэй байх ёстой.

  

Үүнээс гадна энэ зөвлөгөөнийг орон нутагт зохион байгуулаач гэж хүсмээр байна. 

 

Баянзүрх дүүргийн иргэн Мижиддорж: Шүүхийн үйл ажиллагаа бүрэн нээлттэй болсон. Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцох явц ч тодорхой. Шүүх хуралдаанд оролцохдоо хүний эрх зөрчигдөх вий гэдэг үүднээс ярьсан бүхнийг нь маш анхааралтай сонсдог. Миний суусан шүүх хуралдаан гаднах танхимд телевизээр гарч байсан. Ийм нээлттэй үед хүний эрх зөрчих аргагүй.


Шүүх хуралдаанд оролцох иргэдийн төлөөлөгчийг дор хаяж 3 хүний бүрэлдэхүүнтэй болгомоор байна. Мөн нэг хүнийг дор хаяж 3 шүүх хуралдаанд оролцуулбал туршлагатай болно гэдэг саналтай байна. 

 

Орхон аймгийн иргэн Б.Байгаль: Шүүх хуралдаан олон удаа хойшилж байгаад анхаарлаа хандуулмаар байна. Энэ нь иргэдийн дунд хүлээлт, эргэлзээ төрүүлдэг. Шүүх хуралдааны бэлтгэл ажлыг бүрэн хангаж аль болох хойшлуулахгүй баймаар байна. Орхон аймгийн шүүхийн тамгын газар биднийг бололцоотой цаг хугацааны өмнө шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсоныг дуулгаж, сургалт хийдэг. Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн тоог нэмэгдүүлэх саналтай байна. 

 

Ховд аймгийн иргэн Уянга: Шүүхийн иргэдийн төлөөлөгчид алслагдсан, харилцаа холбоо муутай, байгалийн хүнд нөхцөлтэй газраас ирэх тохиолдол бий. Үүнд орон нутгийн захиргаанаас дэмжлэг үзүүлэх асуудлыг хуульд тусгамаар байна. Мөн шүүхийн иргэдийн төлөөлөгчийн урамшуулал маш бага. Тиймээс хуралдаанд оролцох сонирхолгүй байх нь их. Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн урамшууллыг нэмж, шүүх хуралдаанд оролцсон хугацааг ажилласан жилд тооцох, сайн дурын даатгалыг нь төлөх зэрэг зохицуулалт хийх саналтай байна. Мөн иргэдийн төлөөлөгчдийг боловсролоор нь ангилж, сургалтад ялгавартай байдлаар хамруулах санал гаргая. 

 

Мөн шүүхийн иргэдийн төлөөлөгч бол хариуцлагатай үүрэг гүйцэтгэдэг. Тиймээс тусгайлсан албаны хувцастай байлгах санал гаргаж байна.

Амь насны даатгал, баталгааг хангаж өгөхийг мөн хүсье.

  

Төв аймгийн иргэн Ш.Цэндсүрэн: Шүүхэд иргэдийн төлөөлөгчөөр оролцох болсноо мэдээд хамгийн түрүүнд аймаар санагдсан. Шүүхийн талаар мэдээлэлгүй, тэр орчинд ороход эвгүй байсан. Суманд шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр шүүх хуралдаанд оролцчихоод буцаж байхдаа аюулгүй байдал минь яах билээ гэж бодогдож байсан. Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн аюулгүй байдлыг хангамаар байна. 

\"Шүүхийн  

Үүнээс гадна шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр ажилласан маань бахармаар санагдсан. Төрийн сүлдэнд тангараг өргөж, шүүх засаглалын өмнө үгээ хэлж байгаадаа бахарсан. Харин хүний хувь заяаг шийдэх асуудалд иргэний үүднээс дүгнэж байгаа нь хариуцлагатай санагдсан. Иргэдийн төлөөлөгч нь заавал хуульч байх ёсгүй. Амьдрал баян. Нийгмийн амьдралд оролцож байгаагийн хувьд өөрийнхөө дүгнэлтийг хэлэх нь хариуцлага гэж ойлгож байгаа. 

 

Орон нутагт, бартаатай замаар ирж байгаа иргэдийн урамшууллыг нэмэгдүүлэхийг хүсье. 

 

Өмнөновь аймгийн иргэдийн төлөөлөгч Жанцанхүү: Иргэдийн төлөөлөгчийн санал дүгнэлтийг шүүхийн шийдвэрт тусгаж байх ёстой. Ингэвэл шүүхэд итгэх итгэл сайжирна. Гэтэл өнөөгийн нөхцөл байдалд шүүгч нар иргэдийн төлөөлөгчийн санал дүгнэлтийг тусгахгүй байна. Шүүх хуралдаанд залуучуудын оролцоог нэмэгдүүлэх санал гаргая.

\"Шүүхийн
Дорноговь аймгийн иргэн Б.Бат-Очир: Шүүхийн иргэдийн төлөөлөгч тэмдэглэл үйлддэг. Тэр цаасаа хаа, сайгүй хаях нь бий. Тиймээс шүүхийн тамгын газраас нууцлалын дэвтэртэй болгох санал гаргаж байна. 

 

Баянгол дүүргийн иргэн Уранчимэг: Шүүгч хэргийг шударгаар шийдэж байгаа эсэхийг мэдэхийн тулд хэргийн материалтай танилцаж баймаар байна. Мөн дараагийн шатны шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчийн гаргасан саналыг оруулдаг байх ёстой.

  

Сүхбаатар дүүргийн иргэн Даваасүрэн: Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн урамшуулал маш бага. Түүнээс гадна шүүх хуралдаан олон хойшилж байгаа нь шүүхийн иргэдийн төлөөлөгчийн идэвхийг бууруулж байна. Хэнээс шалтгаалж шүүх хуралдаан хойшилж байгаагаас шалтгаалж шүүх хуралдаан хойшлуулсан этгээдээс иргэдийн төлөөлөгчийн зардлыг гаргуулах саналтай байна. 

\"Шүүхийн 

Сонгинохайрхан дүүргийн иргэн Гантулга: Шүүхийн иргэдийн төлөөлөгч ямар ч сургалтад суух шаардлагагүй. Мэдрэмжээрээ дүгнэлтээ гаргадаг байх ёстой. Түүнээс гадна шүүх хуралдаан олон хойшилж байгаад зайлшгүй анхаарах нь зөв гэв.

\"Шүүхийн
\"Шүүхийн
\"Шүүхийн


Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах


Image

Увс аймаг дахь Шүүхийн тамгын газрын Сургалт, сурталчилгааны хороо

\"\" 

Увс аймаг дахь Шүүхийн тамгын газрын сургалт, сурталчилгааны хорооноос зохион байгуулсан ерөнхий боловсролын сургуулийн сурагчид болон оюутнуудад хууль, эрх зүйн мэдлэг олгох зорилготой сургалтыг Улаангом сумын Увс-Эрдэм ахлах сургууль, Улаангом политехник коллежид 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр зохион байгууллаа.

Тус сургалт нь Эрүүгийн хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгаалалын тухай, хуулийн хүрээнд насанд хүрээгүй хүүхдүүдийн ихэвчлэн холбогдож буй гэмт хэрэг, шүүхээр сүүлийн 3 жилийн хугацаанд хянан шийдвэрлэгдсэн байдал, ял хариуцлагын төрөл болон Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгаалалын тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиудаар хэлэлцүүлэг өрнүүлж ярилцлаа.

Сургалтанд Увс-Эрдэм ахлах сургуулийн 9-12 дугаар ангийн 150 сурагч, Улаангом политехник коллежийн 100 орчим оюутан хамрагдаж хууль эрх зүйн мэдлэгээ нэмлээ.

Увс аймаг дахь Шүүхийн тамгын газрын

Сургалт, сурталчилгааны хороо


Image

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр 2017-04-07-наас 2017-04-14-ний өдрүүдийн хооронд шийдвэрлэгдсэн хэргийн тойм

\"\" 

1. Д.Мөнх-Эрдэнэ /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1/-д холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 09 цаг 00 минутад хянан хэлэлцэв.

Даргалагч шүүгч:Б.Гансүх

Шийдвэрлэсэн байдал:Д.Мөнх-Эрдэнийг догшин авирлаж танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн181.2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнэ 3 /гурав/ жил 1 /нэг/ сар хорих ялыг шийтгэж, уг ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр, ЭХЕА-ийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д заасныг баримтлан шүүгдэгчД.Мөнх-Эрдэнэд оногдуулсан 3 /гурав/ жил 1 /нэг/ сар хорих ялыг тэнсэж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзах хугацаа тогтоож, тэнсэгдсэн ялтанд хяналт тавьж ажиллахыг Увс аймгийн Цагдаагийн газарт даалгаж шийдвэрлэжээ.

2. А.Мөнхөө, Д.Базаррагчаа нарт / Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2/-д холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 09 цаг 00 минутад хянан хэлэлцэв.

Даргалагч Ерөнхий шүүгч:Л.Алтан

Шийдвэрлэсэн байдал:А.Мөнхөө, Д.Базаррагчаа нарыг урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн145.2зааснаар шүүгдэгч Д.Базарраггчаад эд хөрөнгө хураахгүйгээр 2/хоёр/ жил 1 /нэг/ сар хорих ял, шүүгдэгч А.Мөнхөөд эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил 1 /нэг/ сар хорих ял тус тус шийтгэж, Д.Базаррагчаад оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид, А.Мөнхөөд оногдуулсан хорих ялыг насанд хүрээгүйчүүдийн жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлэх, А.Мөнхөөд эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 1 сар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулж, ЭХЕА-ийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д заасныг баримтлан шүүгдэгч Д.Базаррагчаад оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ сар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзах хугацаа тогтоож, тэнсэгдсэн ялтанд хяналт тавьж ажиллахыг Увс аймгийн Цагдаагийн газарт даалгаж шийдвэрлэжээ.

3. Б.Мөнхжаргал, Б.Батмөнх, Ж.Батбаяр нарт / Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 /-д холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 09 цаг 00 минутад хянан хэлэлцэв.

Даргалагч шүүгч:Б.Гансүх

Шийдвэрлэсэн байдал:Б.Мөнхжаргал, Б.Батмөнх, Ж.Батбаяр нарыг бүлэглэн бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, ЭХЕА-ийн 69 дүгээр зүйлийн 69.1.1-д зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч Ж.Батбаярт 1 /нэг/ жилийн хугацаанд засарч хүмүүжихийг даалгах хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж, эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-д зааснаар шүүгдэгч Б.Батмөнх, Б.Мөнхжаргал нарт тус бүрт нь 251 /хоёр зуун тавин нэг/ цаг албадан ажил хийлгэх ял шийтгэж шийдвэрлэсэн байна.

 

 

 

ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОЙМ БИЧСЭН: Ц.БАЯРМАГНАЙ /МЛМ/



Image

Н.Лүндэндорж: Монгол Улсын тусгаар тогтнол, хөгжил шүүх тогтолцооноосоо шууд хамаарна


\"Н.Лүндэндорж:

Ерөнхийлөгчийн ажлыг иргэдээр дүгнүүлэх \"Ардын үг\" иргэдийн зөвлөлдөх аян энэ удаад \"Шударга ёс: Хуулийн засаглал, Авлигагүй нийгэм, Шүүхийн шинэчлэл” сэдвээр үргэлжилж байгаа билээ. Үүнтэй холбогдуулан тус сэдвийн хүрээнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндоржтой ярилцлаа.

-Та \"Шүүхийн шинэтгэл бол зөвхөн шүүхээр маргаанаа шийдвэрлүүлж байгаа хүмүүст биш бүх иргэнд хамаатай\" гэж хэлсэн байдаг. Энэ үгээс яриагаа эхэлье. Яагаад бүх иргэдэд хамаатай гэж?

-Дэлхийн улс орны хөгжлийн процессыг маш олон эрдэмтэд судалсан байдаг. Харьцуулсан судалгаа ч бий. Эдгээр судалгаанаас харахад, хараат бус, шударга шүүхийн тогтолцоог тогтоосон улс орон л хөгжсөн байдаг юм. Шүүх тогтолцоо нь муу улс орны иргэд эрх чөлөөгөө эдэлж чаддаггүй. Үүнээсээ болоод иргэний дайн, самуун, мөргөлдөөн их болдог. Өөрөөр хэлбэл, шударга шүүхийг бий болгохгүй бол нийгэмд сөрөг, муу үр дагавартай зүйлүүд аяндаа үржээд гарч ирдэг юм. Тийм учраас улс үндэстний хамгийн үнэ цэнэтэй зүйл болох хүнийг хүн ёсоор амьдруулах гол нөхцөлийг хараат бус, бие даасан шүүх хангаж өгч байдаг. Тэгэхээр иргэн бүрт хамаатай гэсэн үг. Энэ утгаараа Монгол Улсын Ерөнхийлөгч 2009 онд сонгуулийн мөрийн хөтөлбөртөө шүүхийн шинэтгэлийн асуудлыг оруулж өгсөн байдаг. Ингээд Ерөнхийлөгчөөр ажилласан эхний дөрвөн жилдээ Шүүхийн шинэтгэлийн асуудлаар бодлогоо боловсруулаад, хуулиудыг батлуулсан. Дараагийн дөрвөн жилд нь хэрэгжүүлээд нэлээд сайн үр дүн авчирсан байдаг. \"Ардын үг\" зөвлөлдөх аянаар шүүхийн шинэтгэлийн асуудлын нэгээхэн хэсгийг л дүгнэнэ. Харин 10 жилийн дараа Ц.Элбэгдорж гэдэг хүн шүүхийн шинэтгэлд ямар эерэг өөрчлөлт авчирсан бэ гэдэг нь тодорхой болно. Түүх шүүнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл, шүүхийн шинэтгэл гээд байгаа зүйл бол дөрвөн жил, найман жилд үр дүнгээ өгчихдөг амар хялбар зүйл биш юм.

-Шүүхийн шинэтгэл гэж нэлээд олон жил ярьж байгаа. Та мэргэжлийн эрдэмтэн хүний хувьд шүүхийн шинэтгэл гэж яг юу болохыг маш ойлгомжтой байдлаар хэлж өгөөч. Мөн нүдэнд харагдаж байгаа ямар бодит үр дүн гарсныг хэлж болох уу?

-Ямар үр дүн гарсан бэ гэдгийг судалсан. Судалгаагаар 10 үр дүн гарсан гэж үзэж байгаа. Эдгээрээс дурдвал, нэгдүгээр, шүүх эрх мэдлийг Монгол Улсын Ерөнхийлөгч эрх зүйн хомсдолоос гаргасан. Өөрөөр хэлбэл, шүүх засаглал гэдэг айл өөрийнхөө үйл ажиллагаа зохицуулсан, хамгаалсан, бие даасан байдлаа хангасан хуульгүй явж ирсэн гэвэл хүн итгэх үү. Ганцхан хууль байсан юм. Тэр нь 2002 онд батлагдсан хууль. Би түүнийг 2006 онд \"Монголоос муу хууль олоод ир гэвэл 2002 оны тэр хуулийг л олж аваачиж өгөх байх даа\" гэж хэлж байсан удаатай. Харин өнөөдөр шүүхийн үйл ажиллагааг иж бүрэн зохицуулсан багц хуультай болсон байна. Үүнийг бид өөрсдөө дүгнээгүй. ХБНГУ-ын мэргэжлийн байгууллага манай улсын шүүхийн үйл ажиллагаанд бүрэн зураглал хийсэн. Маш сайн шүүхийн тогтолцоотой болсон гэдгийг тус байгууллагаар дамжуулан дэлхийд зарласан шүү дээ. Тэр байгууллагын гаргасан дүгнэлтэд Ерөнхийлөгчийн санаачилсан багц хуулийг нэг өгүүлбэрээр дүгнэсэн байгаа. Юу гэж дүгнэсэн гэхээр \"Монгол Улсын шүүхийн хууль тогтоомжууд нь дэлхийн стандартад бүрэн нийцээд, үндэснийхээ шүүхийн тогтолцоонд хэрэгжиж байна\" гэсэн байдаг. Тэгэхээр хөндлөнгийн хараат бус, мэргэжлийн энэ байгууллагын дүгнэлтэд итгэх эсэх нь ард иргэдийн итгэл үнэмшлийн асуудал гэж хэлмээр байна.

-Олон улсын мэргэжлийн байгууллага манай улсын шүүхийн тогтолцоо, хууль эрх зүйн орчныг маш сайн гэж дүгнэсэн гэж та хэллээ. Тэгвэл ингэж дүгнүүлсний дараа бид өөрсдөө юу хийх ёстой вэ?

-Ийм хууль эрх зүйн орчинтой болсныхоо үр дүнд бид Монголын шүүхэд хөдөлмөрийн хуваарийг анх удаа тогтоож чадлаа. Хөдөлмөрийн хуваарь гэж юуг хэлж байна гэхээр, шүүх, шүүгчийг бид мэргэшүүлж чадсан. Өмнө нь хөдөлмөрийн хуваарь тогтоогүй байсан гэвэл хүмүүс итгэхгүй байх. Ахмад шүүгч нар \"Би үдээс өмнө иргэний хэрэг шийдчихээд, үдээс хойш эрүүгийн хэрэг шийддэг байсан. Өөрийгөө универсаль гэж бодож явсан чинь, би үнэхээр гурилдаж явсан юм байна\" гэж ярьдаг. Түүний үр шимийг шүүхээр хэрэг маргаанаа таслуулж байгаа, үйлчилгээ авч байгаа жирийн иргэн л хүртэж байгаа шүү дээ. Тэгэхээр эмчээр авч үзвэл өмнө нь, шүдний эмч шүд ч эмчилж байсан, нүд ч эмчилж байсан гэсэн үг. Тэгвэл өнөөдөр шүдний эмч шүдээ, нүдний эмч нүдээ л эмчилдэг болсон байна. Энэ тогтолцоог Ерөнхийлөгчийн санаачилсан шүүхийн шинэтгэлийн хүрээнд л бий болгосон. Дэлхийн бусад улс орны шүүхийг харахаар гэр бүлийн шүүх, хүүхдийн шүүх, уул уурхайн шүүх гээд салбарлаад аль хэдийнэ яваад өгсөн байна. Бид түүний араас явах хэрэгтэй. Шүүхийн шинэтгэл бол тэр зүгт явах замын эхлэл гэж хэлж болно. Мөн Германы олон улсын хамтын ажиллагааны байгууллага нээлттэй шүүхийн талаар дурдсан байдаг. Шүүхийн шинэтгэлийн хүрээнд бий болсон нээлттэй шүүх АНУ-аас илүү нээлттэй, Германаас илүү нээлттэй шүү. Харин хэт нээлттэй болохоор хүний эрхийн асуудал яригдаж байна гэсэн санал шүүмж гарч байгаа. Тэгэхээр миний хувьд зарим тохиолдолд нээлттэй байдлыг жаахан хумих хэрэгтэй болов уу гэж бодож байгаа.    

-Нээлттэй байгаа нь хяналтын маш том тогтолцоог бий болгосон гэдэг...

-Шүүхийн болон шүүгчийн хараат бус байдлыг Шүүхийн ерөнхий зөвлөл, эсвэл Шүүхийн захиргааны байгууллага хянана гэдэг ойлголт дэлхийд байгаагүй. Харин нээлттэй байгаа нь олон нийтийн хяналтад л оруулчихаж байгаа юм. Шүүхийн хараат бус байдал бол хоёр зүйлээр шалгагдаж байдаг. Шүүх бие даасан уу, шүүгчийн хараат бус байдал хангагдсан уу гэдэг хоёр стандартыг хангаснаар Монголд хараат бус шүүх тогтолцоо нэлээд сайн хангагдлаа гэж үзэж болно. Ер нь хараат бус шүүхийг бий болгосон улс дэлхийн 200 орчимд улсад байхгүй. Хараат бус шүүх тогтолцоонд хүрлээ гэхэд дараагийн төвшнийг шаардаж байдаг.

-Шүүхэд итгэх итгэлийн тухай сүүлийн үед их ярих болсон. Мэргэжлийн байгууллагууд иргэдийн шүүхэд итгэх итгэл нэмэгдсэн гэж байна. Та энэ талаар тодруулахгүй юү?

-Нийгэмд банк, шүүх гэсэн хоёр байгууллага л итгэдийн итгэл дээр тогтож байдаг юм. 2000 оны эхээр 10 монгол хүний гурав нь Монголын шүүхэд итгэдэг байсан. Харин 2015 онд гарсан судалгаагаар шүүхээс үйлчилгээ авсан хүмүүсийн 81 хувь нь шүүхэд итгэж байна гэсэн. Харин шүүхээс үйлчилгээ аваагүй хүмүүсийн 61 хувь нь шүүхэд итгэдэг гэсэн судалгаа гарсан байна лээ. Гэхдээ бүх хүн Монголын шүүхэд итгэдэг болсон гэж хэлж болохгүй. Нэг дуулиантай шүүх хурал болоход иргэдийн итгэл дахиад л буурчихдаг. Ийм л хэврэг зүйл юм. Гэхдээ шүүхийн шинэтгэлийн үр дүнд иргэдийн шүүхэд итгэх итгэл 20 хувиас 80 хувь болтлоо өссөн байна.

-Шүүхийн шинэтгэл улс орны хөгжилд хэрхэн нөлөөлдөг юм бэ?

-Шүүхдээ итгэх нь маш чухал зүйл. Шүүхдээ итгэхгүй бол Монголын хөгжил зогсонги байдалд орно гэсэн үг. Монгол Улс тусгаар тогтнолтой байна уу үгүй юу гэдэг ч шүүхээс хамаарч байгаа шүү.

 

Эх сурвалж: http://eagle.mn/

 
 
 
Нийтэлсэн zolboo   Үзсэн: 25   
ХЭВЛЭХ



Нийт: 1542 мэдээ байна.