Image

ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН БҮРТГЭЛ, ХЯНАЛТЫН НЭГДСЭН СИСТЕМИЙН СУРГАЛТ ЯВАГДЛАА

\"\" 

\"Эрүүгийн хэргийн бүртгэл, хяналтын нэгдсэн систем” 2017 оны 3 дугаар сарын 01-ээс ашиглалтад ороход бэлэн болсон тулбүх шүүхүүдэд нэгдсэн системийг танилцуулах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үе шатыг бүртгэх ажиллагаанд сургах сургалт эхэллээ.

Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанжигүүр, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн мэдээллийн технологийн хэлтсийн референт Э.Амарсанаа нар 2017 оны 2 дугаар сарын 10-наас 11-ны өдрүүдэд тус шүүхэд сургалт явууллаа.


Сургалтад Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Увс аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгч, Тамгын газрын дарга, шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн,шүүгчийн туслах, мэдээлэл лавлагааны мэргэжилтэн, мэдээлэл технологийн мэргэжилтэн,шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, архив-бичиг хэргийн эрхлэгч нар хамрагдан туршилтын программд ажиллалаа. Энэхүү хоёр өдөр үргэлжилсэн сургалтын дараа шалгалтын тест авагдсанаар сургалт үр дүнтэй өндөрлөсөн байна.


Image

ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАГЧИЙН МЭДЭЭЛЭЛ

\"\" 

Увс аймаг дахь сум дундын  Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагч Б.Доржсүрэн нь талууд хөдөө орон нутагт эвлэрүүлэн зуучлах ажиллагаа хийлгэх хүсэлт гаргасны дагуу Увс аймгийн Зүүнхангай суманд 2017 оны 02 дугаар сарын 02-аас 03-ны өдрүүдэд томилолтоор ажиллаад ирлээ. Зүүнхангай  сум нь аймгийн төвөөс 368 км алслагдсан сум юм. Зүүнхангай сумын удирдлагууд сум орон нутагт нь ирж ажилласан тухайд ихээхэн сайшаалтай хүлээн авч талархал илэрхийлж байсан.  Томилолтоор ажиллах хугацаанд Увс аймгийн Зүүнхангай сумын Засаг даргын өргөдөлтэй 11 иргэнд холбогдох өргөдөлд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулснаас 100 хувь амжилттай явагдсан байна.

Мөн Зүүнхангай сумын иргэний танхимд Увс аймаг дахь Шүүхийн тамгын газрын \"Мэдээллийн самбар” хүлээлгэн өглөө.

 

 




Нийт: 1542 мэдээ байна.