Image

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяад тамга гардуулах хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгууллаа.

 

\"\" 

Монгол улсын Ерөнхийлөгчийн 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 172 дугаар зарлигааршүүгчНямжавын Гэрэлтуяаг Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд томилогдсоныг Увс аймаг дахь Шүүхийн тамгын газраас 2017 оны 01 сарын 04-ний өдрийн морин цагт Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяад тамга гардуулах хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгууллаа. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяад Шүүхийн хамт олныхоо нэрийн өмнөөс ажлын өндөр амжилт хүсье.


Image

Монголын Хуульчдын холбооны “Хүндэт тэмдэг”-ээр шагнав.

\"\" 
 Монгол улсад орчин цагийн шүүх байгууллагдсаны 105, Улсын Дээд шүүх байгууллагдсаны 90 жилийн ойг тохиолдуулан Монголын Хуульчдын холбооны \"Хүндэт тэмдэг”-ээр Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Оюунгэрэлийг шагнасныг шүүгч, ажилтнуудын нэгдсэн зөвлөгөөн дээр Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Жамбалсүрэн гардуулан өглөө. Хамт олны зүгээс Ерөнхийшүүгч Т.Оюунгэрэлд баяр хүргэж, ажлын амжилт хүслээ.



Нийт: 1542 мэдээ байна.