Image

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажлын чиглэл өгөв

\"\"


 

\"Шүүх ба олон нийт” хөтөлбөрийн хэрэгжилтийн хүрээнд шүүхүүдийн цахим хуудасны үйл ажиллагаанд Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мониторинг хийсэн юм.

 

 

Тус мониторингийн дүнг үндэслэн Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, профессор Н.Лүндэндорж нийт Шүүхийн тамгын газрын дарга нарт хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажлын чиглэл өгч, албан бичиг хүргүүллээ.

 

 

Албан бичигт \"Шүүх ба олон нийт” хөтөлбөрийн хэрэгжилтийн хүрээнд шүүхүүдийн цахим хуудасны үйл ажиллагаанд хийсэн мониторингийн дүнг судалж үзэхэд нийт шүүх, түүний тамгын газар цахим хуудсыг байгууллагын соёлын толь, ил тод байдал, олон нийттэй харилцах хэлбэр болох талаас анхаарч, санаачилгатай ажиллахгүй байгаа нийтлэг дутагдал ажиглагдав.

 

 

Байгууллагын цахим хуудас - шүүхийн үйлчилгээг ил тод, нээлттэй, хүртээмжтэй болгох, олон нийтийн хяналтыг тогтоох нөхцлийг бүрдүүлэх, шүүхэд итгэх иргэдийн итгэлийг бэхжүүлэх чухал хэрэгсэл юм.

 

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Нийслэлийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаатай танилцахдаа \"Шүүхийн байгууллага хийж байгаа ажлаа олон нийтэд ойлгуулах тал дээр учир дутагдалтай байгаа” тухай онцолсон.

 

 

Иймд шүүхийн цахим хуудсыг үйл ажиллагааны салшгүй хэсэг, нээлттэй, ил тод байдал, олон нийттэй харилцах амьд хэрэгсэл болгож, мэдээ мэдээллийг цаг тухайд нь шинэчилж, шүүхээр үйлчлүүлсэн иргэдийн сэтгэгдлийг байнга нийтэлж, олон нийтийн сүлжээнд шүүхийн шинэтгэл, шүүхийн талаарх эерэг мэдээ мэдээллийг түгээж ажиллахыг Шүүхийн тамгын газар бүрт чиглэл болгож байна” гэжээ.


Хувийг анхан болон давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч нарт мөн уламжилжээ.



Нийт: 1542 мэдээ байна.