Image

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн О.Зандраа Увс аймаг дахь шүүхүүдэд ажиллав

\"\" 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн, Монгол Улсын гавъяат хуульч О.Зандраа 2017 оны 03 дугаар сарын 09, 10-ний өдрүүдэд Увс аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхүүдэд ажиллав.

О.Зандраа гишүүн шүүгч, ажилтнуудтай уулзаж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2016 оны ажлын тайлан, 2017 оны бодлого зорилтын талаар дэлгэрэнгүй танилцууллаа. Мөн шүүгч ажилтнуудын ажиллах нөхцөл байдалтай танилцаж, шүүн таслах ажиллагааны хэвийн нөхцөл хэрхэн хангагдаж байгаа талаар тэдэнтэй санал солилцов.


Image

ГАЛ ТАХИА ЖИЛИЙН САР ШИНИЙН ЗОЛГОЛТОО ХИЙЛЭЭ.

 \"\"

Увс аймаг дахь шүүхийн залуучуудын зөвлөлийн \"Ёслол, хүндэтгэл”-ийн хорооноосжил бүр уламжлал болгон зохион байгуулдаг хамт олны золголтыг шинийн дөрөвний билэгт сайн өдөр зохион байгууллаа.

Арван долдугаар жарны Гал тахиа жилийн золголтод шүүхийн байгууллагад олон жил үр бүтээлтэй ажиллаж, гавъяаны амралтанд гарсан өндөр настнуудаа хүндэтгэн хүлээн авч гарын бэлэг гардуулж, Увс аймгийн Бурхан шашны төв гандан Дэчинравжаалан хийдийн лам хүрэлцэн ирж нийт шүүгч, ажилтнуудад хийморийн сан тавьж, шударга үнэнийг сахиулагч Жамсран бурханы сэржим, хар, цагаан хэл ам, гай барцад зайлуулах Гурван гүрэм ном айлдлаа.



Нийт: 1673 мэдээ байна.