Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 114 дүгээр зарлигаар Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилогдсон С.Болортуяагийн тангараг өргөх ёслолын үйл ажиллагааг \"Монгол Улсын шүүгчийн тангараг өргөх журам”-д заасны дагуу 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн морин цагт зохион байгууллаа.
Шүүгчийн тангараг өргөх ёслолын ажиллагааг тус Шүүхийн тамгын газрын шүүх хуралдааны танхимд зохион байгуулсан бөгөөд тангараг өргөх ёслолын ажиллагаанд Увс аймагт үйл ажиллагаа явуулж буй анхан шатны шүүхүүдийн шүүгчид, Шүүхийн тамгын газрын нийт ажилтнууд, Увс аймгийн Прокурорын газрын хамт олон болон өмгөөлөгч нар оролцлоо.