Image

ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙН ТАЛААРХ ОЙЛГОЛТ, ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ НЬ СЭДВЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

\"\"

Увс аймаг дахь шүүхийн Тамгын газраас иргэд, олон нийтэд чиглэсэн ажлыг сар бүр зохион байгуулан ажиллаж байгаа билээ. Энэхүү ажлын хүрээнд 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Улаангом политехникийн коллежийн 2 дугаар дамжааны 3 ангийн 60 гаруй суралцагч нарт Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа гэмт хэрэг, зөрчлийн талаарх ойлголт, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь сэдвээр сургалт зохион байгуулж өсвөр насны хүүхдүүдэд эрх зүйн мэдээлэл хүргэлээ.


Image

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛӨӨС БАТАЛСАН ДҮРЭМ, ЖУРАМ, АРГАЧЛАЛЫН ТАНИЛЦУУЛГЫГ ХҮРГЭЖ БАЙНА

\"\"

Шүүхийн ерөнхий зөвлөлийн Ажлын албанаас 2022 оны 03 дугаар сарын 28-ны даваа гаригт шүүхүүдийн тамгын газрын дарга нар болон албан хаагчдад Шүүхийн ерөнхий зөвлөлөөс баталсан дүрэм, журам, аргачлалын дэлгэрэнгүй танилцуулгыг хийж, орон нутгийн алба хаагчдыг цахимаар оролцууллаа. Танилцуулгад мөн Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүд оролцож, алба хаагчдын асуултад хариулж, баримт бичгүүдийн хэрэгжилтийг хангахад анхаарах, асуудлуудыг хөндөн ярилцсан юм. Монгол Улсын шүүхийн тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 50 гаруй  дүрэм, журам, аргачлал шинээр болон шинэчлэн боловсруулж батлахаар төлөвлөсөн бөгөөд 66 хувийн гүйцэтгэлтэй байна. Журмын нэр дээр дарж дэлгэрэнгүй танилцуулгыг үзнэ үү.


Image

ШҮҮХ ХУРАЛДААНЫ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА НАРЫГ СУРГАЛТАД ХАМРУУЛЖ БАЙНА

\"\"

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нарт зориулсан мэргэшүүлэх сургалт эхэллээ. Тус сургалтыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн захиргааны хүний нөөцийн газраас 2022 оны 03 дугаар сарын 21-22-ны өдрүүдэд “Баяндөхөм” сургалтын цогцолборт зохион байгуулж байна. Сургалтаар шүүх хуралдааны бэлтгэл хангах, тэмдэглэл хөтлөх, албан хэрэг хөтлөлт, шүүхийн захиргааны ажилтны ёс зүй, жендер ба хүний эрх, төрийн албаны ерөнхий болон тусгай шалгалтад бэлдэх,  төрийн албаны хууль, хөдөлмөрийн эрхзүйн харилцаа зэрэг сэдвээр сургагч багш нар хичээл орж байна. Шүүх хуралдааны нарийн бичгийн даргын эзэмшвэл зохих суурь мэдлэг, чадварыг гүнзгийрүүлэхэд тус сургалтын зорилго оршино.  Сургалтад нийслэл болон орон нутгийн шүүхийн тамгын газраас 55  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга хамрагдаж байна.


Image

ШҮҮХИЙН ҮЙЛЧИЛГЭЭНД ЦАХИМ ТЕХНОЛОГИ НЭВТРҮҮЛЖ ЧИРЭГДЭЛГҮЙ БОЛГОХ ТАЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

\"\"

Шүүхийн үйл ажиллагаанд цахим технологи нэвтрүүлж, шуурхай, чирэгдэлгүй болгох талаар өнөөдөр Шүүхийн ерөнхий зөвлөлөөс хэлэлцүүлэг зохион байгууллаа. “Шүүхийн байгууллагад мэдээллийн технологи, шүүхийн үйлчилгээ, удирдлагын шинэ хэлбэрийг нэвтрүүлэх нэгдсэн бодлогын баримт бичиг боловсруулах” сэдвийн дор болсон энэхүү хэлэлцүүлэгт Хууль зүй, дотоод хэргийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Улсын ерөнхий прокурорын газар, Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Монголын хуульчдын холбоо, Монголын өмгөөлөгчдийн холбоо, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, Нээлттэй нийгэм форум, Нийслэл дэх зарим шүүхийн Тамгын газрын төлөөлөл оролцсон юм.



Нийт: 1537 мэдээ байна.