Image

Увс аймгийн прокурорын газартай хамтран “Эрүүгийн хууль тогтоомжийн хэрэглээ, анхаарах асуудлын талаарх” сэдэвт зөвлөгөөнийг зохион байгуулав.

\"\"

2021 оны 2 сарын 02-ны өдөр Увс аймгийн прокурорын газартай хамтран “Эрүүгийн хууль тогтоомжийн хэрэглээ, анхаарах асуудлын талаарх” сэдэвт зөвлөгөөнийг тус шүүхийн шүүх хуралдааны танхимд зохион байгуулав. Хамтарсан зөвлөгөөнд Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгч нар оролцож 2020 онд шүүхээр шийдвэрлэгдсэн эрүүгийн хэрэг, шүүн таслах ажиллагааны талаар шүүхийн байгууллагаас мэдээлэл хийв. Тус зөвлөгөөнд оролцогчид Эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар хэлэлцүүлэг явуулж, хамтарсан зөвлөгөөнөөс гарсан шийдвэрийг нэгтгэн танилцуулсанаар өндөрлөв.


Image

ШҮҮХИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧӨӨР СОНГОГДСОН ИРГЭДЭД ИЛ ЗАХИДАЛ, ГАРЫН АВЛАГА ХҮРГҮҮЛЛЭЭ.

\"\" 

Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисс \"COVID-19”-ын цар тахалтай тэмцэх, халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэн, аливаа сургалт семинар зохион байгуулахыг хориглосон. Иймээс шүүхийн иргэдийн төлөөлөгчийн сургалт, зөвлөгөөн зохион байгуулах боломжгүй болсон тул Шүүхийн Иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдал, иргэдийн төлөөлөл шүүх хуралдаанд оролцохын учир, ач холбогдол, эдлэх эрх, хүлээх үүрэг хариуцлага, шүүх хуралдаанд хэрхэн оролцох талаарх мэдээлэл, танилцуулга, гарын авлага зэргийг бэлтгэн шүүхийн иргэдийн төлөөлөгч нарт оршин суугаа газрын сум, багийн Засаг дарга нараар дамжуулан хүргүүллээ. Мөн сонгогдсон шүүх хуралдаанд идэвхтэй, хариуцлагатай оролцохыг уриалж, хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулах, шударга ёсыг бэхжүүлэх ариун үйлсэд нь амжилт хүсэж, иргэдийн итгэл хүлээсэн шүүхийг бүтээхэд оролцож байгаад нь талархаж тамгын газрын дарга ил захидал хүргүүллээ.


Image

УВС АЙМГИЙН ДАВСТ СУМАНД ТОМИЛОЛТООР АЖИЛЛАЛАА

\"\"

Увс аймаг дахь шүүхийн тамгын газрын шүүхийн үйлчилгээний хэлтсийн дарга О.Батдорж, Мэдээлэл технологийн мэргэжилтэн Б.Даваахүү нар 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Давст суманд томилолтоор ажиллаж шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон иргэдтэй уулзаж, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг танилцуулан, шүүх хуралд хэрхэн оролцох талаарх гарын авлага материал тарааж, шүүхийн бүтэц, зохион байгуулалт зэрэг мэдээ мэдээлэл танилцуулан ажиллаа.


Image

2020 онд хийж хэрэгжүүлсэн зарим онцлох ажил болон үйл ажиллагааны талаарх мэдээллийг орон нутгийн телевизүүдэд мэдээлэл өглөө.

\"\"

2021 оны 01 сарын 13-ны өдөр шүүхийн үйл ажиллагааг олон нийтэд мэдээлэх зорилгоор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн, Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч вс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Оюунгэрэл, Н.Гэрэлтуяа, Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа, У нар тус тусын шүүхүүдийнхээ 2020 оны шүүн таслах ажиллагааны талаарх мэдээ, мэдээллийг орон нутгийн телевизүүдэд өглөө.


Image

ШҮҮХ, ШҮҮГЧИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАМГААЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХИЙСЭН АЖЛЫН ТАЙЛАНГ ТАНИЛЦУУЛЛАА

\"\"

Увс аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журмыг хамгаалах тасаг шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хамгаалах чиглэлээр 2020 онд хийсэн ажлын тайланг тус Увс аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхүүдэд танилцууллаа. Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хамгаалах чиглэлээр хийсэн ажлын тайланг цагдаагийн газрын ахлагч Ж.Амарбаян  танилцуулж, шүүгч ажилтнуудын санал хүсэлтийг сонсож, 2021 оны төлөвлөгөөгөө танилцуулан, цаашид хамтран ажиллах талаар санал солилцлоо.



Нийт: 1537 мэдээ байна.