Image

“Нээлттэй нийгэм форум”-ын эрх зүйн хөтөлбөрийн менежер П.Бадамрагчаа, Б.Хишигсайхан нар тус шүүхийн шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудтай  уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа.

\"\"

2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр “Нээлттэй нийгэм форум”-ын эрх зүйн хөтөлбөрийн менежер П.Бадамрагчаа, Б.Хишигсайхан нар тус шүүхийн шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудтай  уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа. Уулзалтаар Монголын Нээлттэй Нийгэм Хүрээлэн /Соросын сан/-н үйл ажиллагааны зорилго, чиглэлийг танилцуулж, “Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх хөтөлбөр”, “Шүүхийн тухай хуулийн шинэчилсан найруулгын төсөл” ННФ-ын үйл ажиллагааны тайлангууд зэргийг танилцуулав. Улмаар нээлттэй нийгэм форумаас эрхлэн гаргасан Шүүхийн шийдвэрийн шинжилгээ эмхэтгэл-2, “Монгол Улс дахь шүүхийн захиргааны загвар, тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам”, Бодлогын асуудал, Монитор зэрэг ном сэтгүүлийг шүүгч, ажилчдад гардуулан өглөө. 


Image

Хуульчийн багц цагийн сургалт 2020 оны 09 дүгээр сарын 15-16-ны өдрүүдэд Увс аймагт зохион байгуулагдлаа.

\"\"

Увс аймгийн 2020 оны хуульчийн үргэлжилсэн сургалтын 3 багц цагийн сургалт 2020 оны 09 дүгээр сарын 15-16-ны өдрүүдэд Увс аймагт зохион байгуулагдлаа.  Монголын Хуульчдын холбооны Тамгын газрын дарга Б.Эрдэнэбадрах, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхзул, Улсын Ерөнхий Прокурорын газрын Хяналт, шинжилгээ, сургалтын хэлтсийн хяналтын прокурор Г.Оюунболд, “Монгол Өрх” сэтгэл зүйн хүрээлэнгийн тэргүүн С.Баасанбат, бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Санчир нар хүрэлцэн ирж Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль тогтоомжид орсон нэмэлт, Татварын хууль тогтоомжийн шинэчлэлт өөрчлөлт, Ажлын байран дахь харилцааны ёс зүй зэрэг сэдвээр тус аймагт хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулж байгаа шүүгч, бусад хуульчдад сургалт зохион байгуулав.



Нийт: 1537 мэдээ байна.