Image

Увс аймаг дахь шүүхийн Тамгын газраас шүүхийн захиргааны ажилтнуудын мэдлэг боловсролыг дээшлүүлэх, чадавхижуулах зорилгоор дотоод сургалтыг зохион байгууллаа.

\"\"

аймаг дахь шүүхийн Тамгын газраас шүүхийн захиргааны ажилтнуудын мэдлэг боловсролыг дээшлүүлэх, чадавхижуулах зорилгоор дотоод сургалтыг тогтмол зохион байгуулдаг. 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Мөнхжаргал \"Эрүүгийн хууль /шинэчилсэн хууль/” сэдвээр сургалт зохион байгуулав. Тус сургалтад шүүхийн захиргааны ажилтнууд бүгд идэвхитэй оролцож, хамтран ярилцаж Эрүүгийн хууль тогтмол уншиж, хууль хэрэглэх тал дээр анхаарах мөн эрүүгийн бодлогыг хэрхэн бодох талаар эргэлзээтэй зүйлээ асууж тодруулсан, үр дүнтэй сургалт боллоо.


Image

Архив бичгийн хэргийн эрхлэгч Б.Буянхүү “Багийн ажиллагаа” сэдэвт сургалт зохион байгууллаа.

\"\"Увс аймаг дахь шүүхийн тамгын газрын “Сургалтын хороо”-ны төлөвлөгөөний дагуу “Багийн ажиллагаа” сэдэвт сургалтаар Увс аймаг дахь шүүхийн Архив бичгийн хэргийн эрхлэгч Б.Буянхүү шүүхийн захиргааны ажилтнуудад ажлын байран дээр багийн ажлыг дэмжих нь шаардлагатай зүйл, учир нь хамтдаа ажиллахад бүтэлгүйтэл нь үр бүтээмжийг хойшлуулж, ажилчдын сэтгэл санааг зовоох, ажил дээрх ерөнхий бүтээмж буурдаг зэрэг сэдвээр сургалт орж, харилцан ярилцаж үр дүнтэй сургалт болж өндөрлөв.


Image

Захиргааны хэргийн анхан шатны шүүхээр 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хооронд шийдвэрлэгдсэн хэргийн тойм

\"\"

Увс аймгийн Тэс сумын Ардчилсан намын хорооны нэхэмжлэлтэй, Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд холбогдох “Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн А/44 тоот тогтоолын хавсралтын 15 дахь жагсаалтыг хүчингүйд тооцуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 14 цаг 00 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Даргалагч, шүүгч: Д.Алтанцэцэг,

Шийдвэрлэсэн байдал: Увс аймгийн Тэс сумын Ардчилсан намын хорооны “Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн А/44 тоот тогтоолын хавсралтын 15 дахь жагсаалтыг хүчингүйд тооцуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

                 Тойм бичсэн нарийн бичгийн дарга                           Б.Энхтуяа

 



Нийт: 1530 мэдээ байна.