Увс аймаг дахь шүүхийн Тамгын газраас Коронавирус /COVID-19/-ын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдөр тус шүүхийн барилгын бүх өрөө тасалгаанууд, шүүх хуралдааны танхимуудад Увс аймгийнЗоонозын өвчин судлалын газраар ариутгал, халдваргүйжүүлэлт хийлгэлээ.
✅ КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19) ГЭЖ ЮУ ВЭ❓
Амьтнаас хүнд халдварласан 7 дахь төрлийн шинэ коронавирусээр үүсгэгдсэн амьсгалын замын халдварт өвчин.
✅ ХАЛДВАР ХЭРХЭН ДАМЖДАГ ВЭ❓
• Халдвартай хүн ханиах, найтаах үед агаар дуслын замаар
• Бохир гар, эд зүйлсээр дамжих замаар
✅ ЯМАР ШИНЖ ТЭМДЭГ ИЛРЭХ ВЭ❓
• Халуурах – 88%
• Хуурай ханиалгах – 68%
• Ядарч сульдах – 38%
• Цэр гарах – 33%
• Амьсгал давчдах – 19%
• Булчин өвдөх – 15%
• Хоолой өвдөх – 14%
• Толгой өвдөх – 14%
• Бөөлжих-5%
• Хамар битүүрэх-5%
• Гүйлгэх-4%
Нус гоожих нь өвчний шинж тэмдэг биш гэж үзэж байна.
✅ ХЭН ИЛҮҮ ӨВЧИЛЖ БАЙНА ВЭ❓
Бүх насны хүн өвчилж байна. Өндөр настан, архаг хууч өвчтэй ялангуяа зүрх судас, чихрийн шижин, артерийн даралт ихэсдэг хүмүүс хүндрэх тохиолдол их байна.
✅ КОРОНАВИРУСТ ХАЛДВАР ХААНААС ҮҮСЭЛТЭЙ ВЭ❓
n-CoV нь сарьсан багваахайн коронавирустэй 96%, панголины коронавирустэй 86-92% ижил байгааг тогтоожээ.
✅ ЭПИДЕМИ (ДЭГДЭЛТ) ГЭЖ ЮУ ВЭ❓
Халдварт өвчин тухайн улс оронд голомтолж, хүн амын дунд өргөн хүрээгээр тархахыг хэлнэ.
✅ ПАНДЕМИ (ЦАР ТАХАЛ) ГЭЖ ЮУ ВЭ❓
Халдварт өвчин дэлхийн ихэнх улс оронд олон хүнийг хамран өргөн хүрээгээр тархахыг хэлнэ.
✅ КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ААС ХЭРХЭН СЭРГИЙЛЭХ ВЭ❓
• Өвчлөл гарсан бүс нутагт зорчихгүй байх, зорчсон бол 14 хоног гэртээ өөрийгөө тусгаарлан ажиглах
• Халуун бүлээн шингэн ойр ойрхон уух, тагтай аяга хэрэглэх
• Давс, нимбэг, содтай бүлээн усаар ам, хоолойг зайлах
• Аяга, халбагаа халуун усаар сайтар угаах
• Гараа сайтар савандаж угаах
• Нүд, ам, хамартаа гар хүрэхгүй байх
• Амны хаалт зүүх
• Ханиаж, найтааж байгаа хүнээс хол байх
• Гадуур явахдаа бээлий өмсөх
• Олон хүн цугларсан газраар явахгүй байх
• Бусадтай гар барих, үнсэхээс зайлсхийх
• Сайн унтаж амрах
• Тайван стрессгүй байх
• Аль болох бэлэн мөнгөтэй харьцахгүй байх
• 1-5 давхарт цахилгаан шат ашиглахгүй байх
• Шүлсээ хаяхгүй байх
✅ ЯМАР ХҮН ӨӨРИЙГӨӨ ГЭРТЭЭ ХЭРХЭН ТУСГААРЛАХ ВЭ❓
1. Халдвар гарсан улс оронд зорчоод ирсэн бол 14 хоног өөрийгөө тусгаарлан ажиглана.
2. Халдварын сэжигтэй хүний шинжилгээний хариу гарах хүртэл гэр бүлийн гишүүд мөн өөрсдийгөө тусгаарлана. Үүнд:
2.• Гэрээсээ гарахгүй байх
• Гэртээ зочин урихгүй байх
• Аль болох тус тусдаа байх
• Амны хаалт зүүх
• Гараа сайтар савандаж угаах
• Хүн бүр тусдаа аяга, таваг, нүүр гарын алчуур хэрэглэх
• Гэр орноо агааржуулах, чийгтэй цэвэрлэгээ хийх
• Шим тэжээлтэй хоол, хүнс хэрэглэх
• Сайн унтаж амрах
• Тайван стрессгүй байх
• Өдөрт 2 удаа биеийн халуунаа хэмжих
• Дасгал хөдөлгөөн хийх
• Бие тавгүйрхсэн тохиолдолд ХӨСҮТ-100, 8008-6829, ЗӨСҮТ-7028-4393, 103, СЭМҮТ-1800-2000, ЭМЯ-11-323002 утсаар зөвлөгөө авах
✅ АХМАД НАСТАН, АРХАГ ХУУЧ ӨВЧТЭЙ ХҮМҮҮС ЮУ АНХААРАХ ВЭ❓
Коронавируст халдвар (COVID-19)-аар ахмад настан, зүрх судас, чихрийн шижин, артерийн даралт ихдэлт, хавдар, бөөр, амьсгалын замын өвчтэй, дархлаа дарангуйлах эм хэрэглэдэг хүмүүс хүндрэх эрсдэлтэйг ДЭМБ анхааруулж байна. Иймд:
• Эмчийн хяналтад тогтмол байх
• Эмийг эмчийн зааврын дагуу хэрэглэх
• Холбоо барих хүний утасны дугаартай байх
• Давс, чихэр, өөх тос багатай хоол, хүнс хэрэглэх