1. С.Пүрэвжавын нэхэмжлэлтэй Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох \"Увс аймгийн Улаангом сумын 3-р баг, Бадрахын 22-р байрны 2 тоот хаягт байрлах 45 м/кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг давхардуулан улсын бүртгэлд Ү-1520004722 дугаартай бүртгэсэн бүртгэл нь илт хууль бус болохыг тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 15 цаг 00 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Даргалагч, шүүгч: Д.Алтанцэцэг,
Шийдвэрлэсэн байдал: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С.Пүрэвжавыннэхэмжлэлтэй Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтэстхолбогдох захиргааны хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 7 хоногоор хойшлуулж, 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 14:00 цагт хянан хэлэлцэхээр тогтоож шийдвэрлэв.
Тойм бичсэн нарийн бичгийн дарга Б.Энхтуяа
1. Шүүгдэгч Д.Мөнхбаяр, /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар /-д холбогдох Увс аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүх хуралдаан 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 09 цаг 00 минутад хэлэлцэв.
Шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч, Ерөнхий шүүгч: Д.Жамбалсүрэн,
Шүүгч: Н.Мөнхжаргал,
Шүүгч: Л.Алтан нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн.
Шийдвэрлэсэн байдал: Увс аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Я.Динагийн 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 08 дугаартай эсэргүүцлийн зарим хэсгийг хүлээн авч, Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 370 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
2.Шүүгдэгч Х.Давааням /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар /-д холбогдох Увс аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүх хуралдаан 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 11 цаг 00 минутад хэлэлцэв.
Шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч, Ерөнхий шүүгч: Д.Жамбалсүрэн,
Шүүгч: Н.Мөнхжаргал,
Шүүгч: Л.Алтан нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн.
Шийдвэрлэсэн байдал: Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 19-ныөдрийн 117 дугаар цагаатгах тогтоолын 1 дүгээр заалтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэг, мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан прокуророос шүүгдэгч Таргад овогтой Хонгорын Даваанямд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 183500211 дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Х.Даваанямыг цагаатгасугай гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
3.Шүүгдэгч А.Анхбаяр /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар /-д холбогдох Увс аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүх хуралдаан 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 14 цаг 00 минутад хэлэлцэв.
Шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч, шүүгч: Н.Мөнхжаргал,
Ерөнхий шүүгч: Д.Жамбалсүрэн,
Шүүгч: Л.Алтан нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн.
Шийдвэрлэсэн байдал: Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 410 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, А.Анхбаярт холбогдох хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэв.
4.Шүүгдэгч Ш.Мягмаржав /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар /-д холбогдох Увс аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүх хуралдаан 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 14 цаг 30 минутад хэлэлцэв.
Шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч,Ерөнхий шүүгч:Д.Жамбалсүрэн,
Шүүгч: Н.Мөнхжаргал,
ШүүгчЛ.Алтан нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн.
Шийдвэрлэсэн байдал: Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 140 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ш.Мягмаржавын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Увс аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээр 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр 08-ны өдрийн хооронд шийдвэрлэгдсэн хэргийн тойм
1. Д.Эрдэнэцэцэгийн нэхэмжлэлтэй хариуцагч Ховд аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдох \"Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай” иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн” 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 09 цаг 30 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч, шүүгч: Л.Алтан,
Ерөнхий шүүгч: Д.Жамбалсүрэн,
Шүүгч: Н.Мөнхжаргал,
Шийдвэрлэсэн байдал: Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 373 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэв.
Тойм гаргасан: Нарийн бичгийн дарга Б.Энхтуяа
1. Б.Басангийн нэхэмжлэлтэй \"Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай” иргэний хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 09 цаг 00 минутанд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Даргалагч: шүүгч: Л.Дэлгэрцэцэг,
Шийдвэрлэсэн байдал:Нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.
2. Б.Оюуны нэхэмжлэлтэй \"Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай” иргэний хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 09 цаг 30 минутад хянан хэлэлцэв.
Даргалагч: шүүгч: Л.Дэлгэрцэцэг
Шийдвэрлэсэн байдал: Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
3. Ө.Пүрвээгийн нэхэмжлэлтэй \"Ажиллаж байсан байлдал тухай” иргэний хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 10 цаг 00 минутанд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Даргалагч: шүүгч Л.Дэлгэрцэцэг,
Шийдвэрлэсэн байдал: Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
4. Б.Ётууны нэхэмжлэлтэй, \"Нөхөх олговор 80.000.000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 10 цаг 30 минутанд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Даргалагч: шүүгч: Л.Дэлгэрцэцэг,
Шийдвэрлэсэн байдал: Нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.
5. Т.Туяагийн нэхэмжлэлтэй, \"ажиллаж байсан байдал тогтоолгох тухай” иргэний хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 09 цаг 00 минутанд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Даргалагч шүүгч:. П.Болор
Шийдвэрлэсэн байдал: Нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.
6. Б.Цэвээнравдангийн нэхэмжлэлтэй \"Хүцэс овогтой Цэвээнравдан гэсэн нэр бүхий Увс аймгийн Архивын тасгийн 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн Малчинд олгох малын тооны лавлагаа, Увс аймгийн Өлгий сумын Хулстнуур багийн 1998, 2001, 2002, 2003 оны мал тооллогын баримтуудын жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох тухай” иргэний хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 09 цаг 30 минутанд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Даргалагч: Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа,
Шийдвэрлэсэн байдал: Нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.
7. Хаан банк ХХК-ийн нэхэмжлэлтэй, П.Оюунхүүд холбогдох \"Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 1.087.309,82 төгрөг, зээлийн хүү 761.589,99 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 80.752,86 төгрөг, нотариатын зардал 1.500 төгрөг, нийт 1.931.152,67 төгрөг гаргуулах, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хамтран үүрэг гүйцэтгэгчийн бусад хөрөнгөөр хангуулах тухай” èðãýíèé õýðãèéã 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 10 цаг 00 минутанд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Даргалагч: Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа,
Шийдвэрлэсэн байдал: Шүү хуралдааныг хойшлуулсан.
8. Төрийн банк ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ч.Түмэндэлгэрт холбогдох \"Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу зээлийн үндсэн төлбөр болон хүү 4.746.720 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 11 цаг 00 минутанд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Даргалагч: Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа,
Шийдвэрлэсэн байдал: Шүүх хуралдааныг хойшлуулсан.
9. Б.Батчимэгийн нэхэмжлэлтэй, \"ажиллаж байсан байдал тогтоолгох тухай” èðãýíèé õýðãèéã 2019 оны 11 дүгээр сарын 01-ны өдрийн 13 цаг 00 минутанд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Даргалагч: Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа,
Шийдвэрлэсэн байдал: Шүүх хуралдааныг хойшлуулсан.
10. З.Хүрэлмаагийн нэхэмжлэлтэй, Т.Батзоригоод холбогдох \"Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тэтгэлэг тогтоолгох тухай” èðãýíèé õýðãèéã 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 09 цаг 00 минутанд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Даргалагч: шүүгч Л.Дэлгэрцэцэг,
Шийдвэрлэсэн байдал: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн.
11. С.Янсанжавын нэхэмжлэлтэй, \"Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай” èðãýíèé õýðãèéã 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 10 цаг 00 минутанд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Даргалагч: шүүгчЛ.Дэлгэрцэцэг,
Шийдвэрлэсэн байдал: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.
12. Б.Амаржаргалын нэхэмжлэлтэй, Р.Ганбатад холбогдох \"хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай ” èðãýíèé õýðãèéã 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 09 цаг 00 минутанд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Даргалагч: шүүгч П.Болор,
Шийдвэрлэсэн байдал: Хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Увс аймаг дахь шүүхийн Тамгын газрын дэргэдэх ёс зүйн зөвлөлөөс 2019 оны дотоод сургалтын төлөвлөгөөнд тусгагдсны дагуу 2019 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр тус шүүхийн захиргааны ажилтнуудад \"Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм” сэдвээр сургалт зохион байгуулав. Энэхүү сургалтыг шүүгчийн туслах Ц.Энхзаяа удирдан зохион байгуулж \"Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм”-ийн зорилго, ёс зүйн хэм хэмжээ, төрийн албан хаагчид тавигдах ёс зүйн шаардлага, зөрчсөн тохиодолд хүлээлгэх хариуцлага болон ёс зүйн зөвлөл хэрхэн гомдол мэдээлэл хүлээн авч шийдвэрлэх талаар дэлгэрэнгүй мэдээллийг өглөө.