Image

“ХУУЛЬЧИЙН ПРО-БОНО-2019” ӨДӨРЛӨГИЙГ УВС АЙМАГТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

 

\"\" 

Монгол Хуульчдын Холбооноос улс, орон даяар зохион байгуулсан \"Хуульчийн Про-Боно-2019” өдөрлөг \"Гиваан баатрынталбай”-д 2019.05.01-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Өдөрлөгийн үйл ажиллагаанд Увс аймаг дахь Шүүхийн тамгын газар, Прокурорын газар, Цагдаагийн газар, Өмгөөлөгчдийн зөвлөл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Шүүх шинжилгээний алба, Хууль зүйн туслалцааны төв, Гаалийн газар, МХГ, ХХҮГ, Онцгой байдлын газар, Хилийн 0245 дугаар анги, Улсын бүртгэлийн хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, Татварын хэлтэс оролцон иргэдэд байгууллагын үйл ажиллагааг сурталчилан, \"Эрх зүйн боловсрол” дэд хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй ажил үйлчилгээний талаар болон бусад асуудлаар үнэ төлбөргүй хууль зүйн зөвлөгөөг өгсөн. Тус арга хэмжээнд Увс аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчид, шүүхийн Тамгын газрын шүүхийн захиргааны ажилтнууд бүрэн хамрагдан, оролцож, шүүхийн мэдээлэл лавлагааны алба иргэдээс нэхэмжлэл, хүсэлт хүлээн авч, иргэн, эрүү, захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн туслах, ажилтнуудад хэрэг маргааны төрлөөр нээлттэй өдөрлөгт хүрэлцэн ирсэн иргэдэд сонирхсон асуудлаар мэдээ, мэдээлэл өгч, шүүхийн үйл ажиллагааны талаар гарын авлага, боршур, зурагт хуудсыг тарааж, иргэдээс шүүхийн үйлчилгээний талаар санал асуулга авч ажиллаа. Өдөрлөгийн үйл ажиллагааг орон нутгийн \"Увс нам бус”телевиз иргэдэд шууд нэвтрүүлж, сурвалжилан, ажилласан байна.



Image

УЛААНГОМ СУМЫН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

\"\" 

Увс аймаг дахь шүүхийн Тамгын газраас \"Хуульчийн про боно өдөр”-ийг тохиолдуулан 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Улаангом сумын ерөнхий боловсролын сургуулиудын нийгмийн багш болон ахлах ангийн сурагчдын төлөөллийг оролцуулан Увс аймагт үйл ажиллагаа явуулж буй эрүү, иргэн, захиргааны хэргийн анхан, давж заалдах шатны шүүхүүдтэй танилцууллаа. Мөн Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа Монгол Улсын шүүхийн бүтэц, зохион байгуулалт, Шүүхэд мэдүүлэх эрх болон Боловсролын тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль тогтоомжийн талаар мэдээлэл өгч, нийгмийн багш болон сурагчдын сонирхсон асуултад хариуллаа.



Image

Улаангом сумын 1-12 дугаар багуудын амжиргааны түвшин доогуур өрхийн иргэдэд хууль, эрх зүйн мэдлэг олгох сургалт зохион байгууллаа.

 

\"\" 

2019 оны 4 дугаар сарын 23-29-ний өдрүүдэдУвс аймаг дахь шүүхийн Тамгын газраас аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газартай хамтран Улаангом сумын 1-12 дугаар багийн иргэд зориулан шүүхийн тухай болон хууль, эрх зүйн мэдлэг олгох сургалтыг зохион байгууллаа.

Тус сургалтаар \"Шүүхийн бүтэц, зохион байгуулалт”, \"Шүүхэд мэдүүлэх эрх” зэрэг сэдвүүдээр мэдээлэл, зөвлөмж өгсөн. Сургалтад амжиргааны түвшин доогуур өрхийн иргэд буюу хүнсний талонд хамрагддаг 500 гаруй иргэд хамрагдлаа. Улаангом сумын багийн Засаг дарга гэмт хэргээс урьдчилан сэргийлэх болон хууль, эрх зүйн мэдлэг олгох сургалтыг цаг үеэ олсон, үр дүнтэй сургалт болсон талаар талархал илэрхийллээ.



Image

“ХУУЛЬЧИЙН ПРО БОНО ӨДӨР”-ИЙГ ОРОН ДАЯАР ТЭМДЭГЛЭНЭ.

\"\" 

Монголын Хуульчдын холбоо нь гишүүн хуульчдынхаа сайн дурын оролцоо, идэвх санаачилгад тулгуурлан нийтийн тусын тулд болоод нийгмийн эмзэг хэсгийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг үнэ төлбөргүйгээр төлөөлөн хамгаалах, хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлэх, иргэдийн эрх зүйн боловсролыг дэмжих, хууль тогтоомжийг боловсронгуй болгохтой холбоотой үйл ажиллагааг тогтмол хэрэгжүүлдэг бөгөөд Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн тушаалаар жил бүрийн тавдугаар сарын 01-ний өдрийг \"Хуульчийн про боно өдөр” болгон зарлаж, Монгол орон даяар тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэсэн билээ. Энэ өдрийг тохиолдуулан Улаанбаатарт болон 21 аймагт \"Хуульчийн про боно өдөр-2019” өдөрлөгийг зохион байгуулах гэж байна. Өдөрлөгт Монголын Хуульчдын холбооны бүтцийн байгууллага, гишүүдээс гадна Увс аймгийн Засаг даргын Тамгын газар, Увс аймаг дахь Шүүхийн тамгын газар, Прокурорын газар, Цагдаагийн газар, Өмгөөлөгчдийн зөвлөл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Шүүх шинжилгээний алба, Хууль зүйн туслалцааны төв, Татварын хэлтэс, Улсын бүртгэлийн хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс оролцож үйл ажиллагаагаа танилцуулахын зэрэгцээ иргэдэд үнэ төлбөргүй зөвлөгөө, мэдээлэл өгнө. Өдөрлөг 2019 оны тавдугаар сарын 01-ний өдрийн 10:00-15:00 цагийн хооронд Гиваан баатрын талбайд зохион байгуулагдах болно. Иргэд та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна. Хуульчдын холбооны гишүүд нь хуульчийн хувьд бусдаас хөлс авахгүйгээр нийтийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, хууль зүйн туслалцаа, иргэний эрх зүйн боловсролыг дэмжих үйл ажиллагааг сурталчлах зорилготой энэхүү арга хэмжээ нь жил бүр уламжлал болон явагдах юм.




Нийт: 1545 мэдээ байна.