Image

“ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭЛ 2019” ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

\"\" 

Монгол Улсын Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.10-т \"Шүүгч нь шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн статистик мэдээлэлд хяналт тавьж, холбогдох байгууллагад шаардлага тавих бүрэн эрхтэй” гэж заасан бөгөөд 2018 онд Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх нийт 327, Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх 15, шийтгэвэрийн биелэлт баталгаажуулах 7, Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 220,шийтгэвэрийн биелэлт баталгаажуулах 73 гүйцэтгэх хуудас тус тус бичиж Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн байна. Үүнтэй холбогдуулан Увс аймаг дахь анхан шатны шүүхүүд болон Увс аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хамтарсан зөвлөгөөнийг 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр зохион байгуулж, 2018 онд олгогдсон нийт гүйцэтгэх хуудсуудын биелэлт, гүйцэтгэл болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд учирч буй хүндрэл бэрхшээл, анхаарах асуудлуудын талаар харилцан ярилцаж санал бодлоо солилцлоо.



Image

УВС АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХЭЭР 2019 оны 3 дугаар сарын 18-ны ӨДРӨӨС 2019 оны 3 дугаар сарын 22-ны ӨДРҮҮДИЙН ХООРОНД ШИЙДВЭРЛЭГДСЭН ХЭРГИЙН ТОЙМ

\"\"

1.Ц.Сэмжид /Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар/-д холбогдох Зөрчлийн хэргийн шүүх хуралдаан 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 13 цаг 30 минутад хянан хэлэлцэв.

Даргалагч шүүгч: С.Болортуяа

Шийдвэрлэсэн байдал: Холбогдогч Ц.Сэмжидэд Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар холбогдогчЦ.Сэмжидэд 10 /арав/ цаг албадан сургалтад хамруулж, 7 /долоо/ хоног баривчлах шийтгэл оногдуулж шийдвэрлэв.

2.П.Ганболд /Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.4 дүгээр зүйлийн 4.1, 4.2 дахь хэсэгт зааснаар/-д холбогдох Зөрчлийн хэргийн шүүх хуралдаан 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 14 цаг 00 минутад хянан хэлэлцэв.

Даргалагч шүүгч: Б.Гансүх

Шийдвэрлэсэн байдал: Холбогдогч П.Ганболдод Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.4 дүгээр зүйлийн 4.1, 4.2 дахь хэсэгт зааснаар холбогдогчП.Ганболдод 15 /арван тав/ цаг албадан сургалтад хамруулж, 15 /арван тав/ хоног баривчлах шийтгэл оногдуулж шийдвэрлэв.

3.Д.Дүгэрсүрэн /Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар/-д холбогдох Зөрчлийн хэргийн шүүх хуралдаан 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 13 цаг 30 минутад хянан хэлэлцэв.

Даргалагч шүүгч: С.Болортуяа

Шийдвэрлэсэн байдал: Холбогдогч Д.Дүгэрсүрэнд Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар холбогдогчД.Дүгэрсүрэнд 10 /арван/ цаг албадан сургалтад хамруулж, 7 /долоо/ хоног баривчлах шийтгэл оногдуулж шийдвэрлэв.

4.Э.Амарбаясгалан /Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар/-д холбогдох Зөрчлийн хэргийн шүүх хуралдаан 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 16 цаг 00 минутад хянан хэлэлцэв.

Даргалагч шүүгч: Б.Гансүх

Шийдвэрлэсэн байдал: Холбогдогч Э.Амарбаясгаланд Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар холбогдогчЭ.Амарбаясгаланд 15 /арван тав/ цаг албадан сургалтад хамруулж, 10 /арав/ хоног баривчлах шийтгэл оногдуулж шийдвэрлэв.



Image

ШҮҮХИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧИЙН СЭТГЭГДЭЛ

\"\" 

Увс аймгийн Сагилсумын 5 дугаар багийн иргэн Х.Намжилмаашүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцсон талаарх сэтгэгдлээ бидэнд ирүүлснийг та бүхэнд хүргэж байна. Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу шүүх үйл ажиллагаанд иргэдийн төлөөлөл оролцуулдаг нь ард иргэдийн шүүхэд итгэх итгэлийг улам сайжруулах, шүүхийн үйл ажиллагааг ойлгоход тус дөхөм болж байна. Миний бие шүүх үйл ажиллагаанд санамсаргүй түүврийн аргаар сонгогдон оролцсон нь шүүхийн үйл ажиллагааг ойлгоход ач холбогдолтой ажил боллоо. Иргэдийг шүүн таслах ажиллагаанд оролцуулж байгааг зөв гэж үзэж байна. Танай хамт олон \"Иргэн төвт төрийн үйлчилгээг” хэрэгжүүлж байгаад ажлын амжилт хүсье.

 

 


 




Нийт: 1530 мэдээ байна.