Image

“ГАМШГААС ХАМГААЛАХ БЭЛЭН БАЙДАЛ”-ЫН СУРГУУЛИЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

\"\" 

Шүүхийн бие даасан байдал, шүүгчийн хараат бус байдлыг хангах зорилгоор Увс аймаг дахь Шүүхийн тамгын газар, Увс аймгийн Онцгой байдлын газартай хамтран \"Гамшгаас хамгаалах бэлэн байдлын төлөвлөгөө” баталсан. Тус төлөвлөгөөнд гамшгаас хамгаалах хүч, хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх замаар гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, хор уршигийг арилгах, сэргээн босгох, аврах ажиллагааг шуурхай зохион байгуулж явуулах, уг ажиллагаанд оролцогч байгууллагуудад зааварчилгаа өгөх, мэргэшлийн удирдлагаар хангах ажиллагааг зохион байгуулах, гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэгт шилжсэн нөхцөлд хэрхэн хамтран ажиллах зэрэг үйл ажиллагааг тусгаж өгсөн. Уг төлөвлөгөөний дагуу 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр тус шүүхийн Тамгын газраас Увс аймгийн Онцгой байдлын газар, Увс аймгийн Прокурорын газартай хамтран \"Гамшгаас хамгаалах бэлэн байдал”-ын үзүүлэх сургуулилт зохион байгууллаа. Үзүүлэх сургуулилтаар шүүхийн байранд газар хөдлөлтийн улмаас нуралт үүсэж, гал гарсан үед галын тархалтыг бууруулахын тулд хэрхэн яаж яаралтай арга хэмжээ авах, угаартсан болон гэмтсэн иргэнд эмнэлэгийн яаралтай түргэн тусламж үзүүлэх, аврах хоолойгоор ажилтнуудыг гадагш гаргах зэрэг сургуулилтыг хийж гүйцэтгэсэн. Үүний үр дүнд тус шүүхийн нийт шүүгч, захиргааны ажилтнууд гамшиг,осол тохиолдсон үед өөрсдийн хийж гүйцэтгэх үүргийг мэдэж, тохиолдож болох эрсдлээс урьдчилан анхан шатны мэдэгдэхүүнтэй болсон Цаашид шүүхийн захиргааны ажилтан бүрт эмнэлэгийн анхан шатны тусламж, үйлчилгээг шаардлага хангасан хэмжээнд үзүүлэх чадвартай болсон.



Image

“АВЛИГЫН ЭСРЭГ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

 

\"\" 

Монгол Улсын Их хурлын 2016 оны 51 дүгээр тогтоолоор баталсан \"Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээндШүүхийн Ерөнхий Зөвлөлийн 141 дүгээр тушаалын дагуу Увс аймаг дахь шүүхийн Тамгын газраас авлигын эсрэг сургалтын шүүгч-сургагч багш Л.Алтантай хамтран\"Авлигын эсрэг”сургалтыг 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

Тус сургалтааршүүгч-сургагч багш Л.Алтан\"Авлигын шалтгаан, хор хөнөөл”, \"Ашиг сонирхлын зөрчил, анхаарах асуудал”, \"Нийтийн албан тушаалтны ХАСУМ, ХАСХОМ-ийн зөрчил, анхаарах асуудал”, \"Тэгш байдал ба ялгаварлан гадуурхах хандлагаас сэргийлэх нь”, \"Авлигын гэмт хэрэг шинэ зохицуулалт”, \"Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа” зэрэг сэдвүүдээр сургалтанд оролцсон нийт шүүгч, зарим шүүхийн захиргааны ажилтнуудад мэдээлэл өгч, харилцан ярилцаж, сонирхсон асуултандаа хариулт авсан үр дүнтэй сургалт боллоо.

 




Нийт: 1542 мэдээ байна.