Увс аймаг дахь шүүхийн Тамгын газраас аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэстэй хамтран засаг, захиргааны анхан шатны нэгж болох багийн Засаг дарга нарт сургалт зохион байгууллаа. Тус сургалтаар \"Шүүхийн бүтэц, зохион байгуулалт”, \"Шүүхийн шинэчлэл ба иргэдийн төлөөлөгч”, анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүн таслах ажлын мэдээ зэрэг сэдвүүдээр мэдээлэл өглөө.