Image

Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 97 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулагдсан олон төрөлт спортын тэмцээнд Увс аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхүүдийн баг, тамирчид амжилттай оролцлоо

2018 оны 3 дугаар сарын 12-18-ны өдрүүдэд МонголУлсадорчин цагийн зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 97 жилийн ой, \"Монгол цэргийн өдөр-ийгтохиолдууланУвс аймгийн хуулийн байгууллагуудын дунд зохион байгуулагдсан олон төрөлт спортын тэмцээнд Увс аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхүүдийн баг, тамирчид амжилттай оролцож, хүчний 3 төрөлд /Powerlifting/-ийн -83 кг жинд эвлэрүүлэн зуучлагч Б.Доржсүрэн алтан медаль, сагсан бөмбөгийн тэмцээнд эвлэрүүлэн зуучлагчийн туслах Ё.Мөнхгэрэл ахлагчтай эрэгтэй баг 3-р байр эзэлж хүрэл медаль, гар бөмбөгийн тэмцээнд шагналт 4 дүгээр байр эзэлсэн зэрэг амжилтуудыг гаргаж өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнууллаа.

\"Увс




Image

ЦАСНЫ БАЯРЫН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Увс аймаг дахь дахь Шүүхийн тамгын газраас хамт олонч байдлыг бийболгох, тэдний эрүүл мэндийг дэмжих, цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор 2018 оны 3 дугаар сарын 10-ны өдөр \"Увс нуур” жуулчны баазад цасны баярын арга хэмжээг зохион байгууллаа. Уг арга хэмжээний үеэр Увс аймаг анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч, ажилтнуудыг 4 баг болгон хувааж багуудын мэндчилгээ, хөл бөмбөг, эрэгтэй, эмэгтэй сумо, олс таталт болон хөзрийн тэмцээнүүдийг зохион байгуулсан бөгөөд Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Оюунгэрэл ахлагчтай баг тэргүүн байр эзэлж, өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнуулав.

\"Увс


Image

\"Нээлттэй нийгэм форум”

2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Увс аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч, ажилтнуудад \"Нээлттэй нийгэм форум” ТББ-аас Увс аймагт үйл ажиллагаа явууладаг \"Нийгмийн ардчилал монголын эмэгтэйчүүдийн холбоо”, \"Өсвөр үе ирээдүй Увс төв”, \"Нийгмийн дэвшил эмэгтэйчүүдийн хөдөлгөөний Увс аймгийн салбар” зэрэг ТББ-уудаар дамжуулан 2017 оны 05 сарын 08-ны өдрөөс 2017 оны 06 сарын 30-ны өдрүүдийн хооронд шүүхийн нээлттэй байдал, шударга шүүхээр шүүлгэх эрхийн хэрэгжилтийн талаар Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд ажиглалт хийсэн тухай тайлангаа тавьлаа.

Дээрх хугацаанд Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн нээлттэй 27 шүүх хуралдаанд ажиглалт хийж, нээлттэй, шударга байдлыг сайн ханган ажиллаж байгаа талаар үнэлгээ өгсөн байна.

\"Увс


 







Image

Увс аймаг дахь анхан шатны шүүхүүд, Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны хамтарсан уулзалтыг зохион байгууллаа.

Монгол Улсын Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.10-т \"Шүүгч нь шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн статистик мэдээлэлд хяналт тавьж, холбогдох байгууллагад шаардлага тавих бүрэн эрхтэй” гэж заасан бөгөөд 2017 оны \"Гүйцэтгэх хууда солгосон бүртгэл”-д бүртгэгдсэнээр тус аймагт үйл ажиллагаа явуулж буй Иргэний хэргийн анхан шатны шүүхийн нийт , Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 15, Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 140 гүйцэтгэх хуудас тус тус бичигдэн Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргэгдсэн байна. Үүнтэй холбогдуулан Увс аймаг дахь анхан шатны шүүхүүд, Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны хамтарсан уулзалтыг 2018 оны 2 дугаар сарын 26-ны өдөр зохион байгуулж, 2017 онд олгогдсон нийт гүйцэтгэх хуудсуудын биелэлт, гүйцэтгэл болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд учирч буй хүндрэл бэрхшээл, анхаарах асуудлуудын талаар харилцан ярилцаж санал бодлоо солилцлоо.

\"Увс


\"Увс
\"Увс

 





Нийт: 1542 мэдээ байна.