2018 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заадах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн, Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатнышүүхийн Ерөнхий шүүгч Л.Алтан, Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Оюунгэрэл, Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа нар тус тусын шүүхүүдийнхээ 2017 оны шүүн таслах ажиллагааны мэдээнд дүн шинжилгээ хийж, орон нутгийн \"Увс нам бус” телевизэд мэдээлэл өгч ажиллав.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн \"Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн нэрсийн нэгдсэн жагсаалт батлах тухай” 87 дугаар тогтоолоорУвс аймгийн Баруунтуруун сумаас 2018 онд шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцохоор 35 иргэний нэрс батлагдсан байдаг.Дээрх сумын иргэдэд 2018 оны 1дүгээр сарын 5-ны өдөр Увс аймаг дахь Шүүхийн тамгын газраас зориулсан уулзалт, сургалтыг байгууллаа. Тус сургалтаар шүүхийн Тамгын газрын дарга Л.Баттулга \"Шүүхийн шинэчлэл ба иргэдийн төлөөлөгч” сэдвээр тус сумаас сонгогдсон 20 гаруй иргэдийн төлөөлөгч нарт сургалт амжилттай зохион байгууллаа.