Image

Увс аймгийн Эрүүл мэндийн газрын Эмнэлгийн тусламж хариуцсан хэлтсийн дарга О.Одбаяр сургалт зохион байгууллаа.

\"\" 

Увс аймаг дахь шүүхийн Сургалт, сурталчилгааны хорооны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Шүүхийн шүүгч, ажилтнуудад зориулан 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 14:00 цагт Увс аймгийн Эрүүл мэндийн газрын Эмнэлгийн тусламж хариуцсан хэлтсийн дарга О.Одбаяр \"Шамбарам өвчин болон нурууны суулт өвчин” сэдвээр сургалт зохион байгууллаа. Тус сургалтаар суудлын ажил хийдэг хүн бүрийн хөдөлгөөний дутагдалын улмаас үүсдэг өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх, мөн уг өвчнөөр өвдсөн бол хэрхэн эмчлэх, таслан зогсоох талаар үр дүнтэй сургалт болж өндөрлөлөө.



Image

Увс аймгийн прокурорын газартай хамтран 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр зөвлөгөөн зохион байгууллаа.

\"\" 

Увс аймгийн прокурорын газартай хамтран 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Шүүхэд төрийг төлөөлөх хяналтын ажлын чиглэлээр зөвлөгөөн зохион байгууллаа. Хамтарсан зөвлөгөөнд Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны ерөнхий шүүгч, шүүгч нар, Цагдаагийн газрын дарга, дэд дарга, хэрэг бүртгэх мөрдөн байцаах тасгийн дарга, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, Тагнуулын газрын мөрдөн байцаагч, Шүүхийн шинжилгээний албаны дарга, шинжээч нар оролцлоо. Шүүхэд төрийг төлөөлөх хяналтын ажлын чиглэлээр зохион байгууллагдсан зөвлөгөөнөөр Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой хэргийг ойролцоо төрлийн гэмт хэргээс хэрхэн ялгаж зүйлчлэх тал дээр нэг мөр ойлголттой болох, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааны явцад гарч буй зөрчил дутагдал, шүүн таслах ажиллагааны явцад гарч буй хүндрэл бэршээл, цаашид хэрхэн хамтран ажиллах талаар харилцан ярилцсан нь үр дүнтэй болж нэг мөр ойлголтонд хүрлээ.



Image

“ХУУЛЬЧ-2017” спортын арга хэмжээг 2017 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Улаангом политехник коллежийн зааланд зохион байгууллаа.

\"\" 

Монголын хуульчдын холбооны Увс аймаг дахь салбараас зохион байгуулсан \"ХУУЛЬЧ-2017” спортын арга хэмжээг 2017 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Улаангом политехник коллежийн зааланд зохион байгууллаа. Уг спортын арга хэмжээнд Увс аймгийн 47 хуульчдын дунд зохион байгуулагдсан бөгөөд Шүүгчдийн баг, Прокурорын баг, Өмгөөлөл, нотариатын баг, Бусад хуульчдын багуудад хуваагдан сагсан бөмбөг, гар бөмбөгийн тэмцээнээр өрсөлдөж сагсан бөмбөгийн төрөлд 1-р байранд Бусад хуульчдын, 2-р байранд Прокурорын баг, 3-р байранд Шүүгчдийн баг, гар бөмбөгийн төрөлд Бусад хуульчдын, 2-р байранд Прокурорын баг, 3-р байранд Шүүгчдийн баг шалгарч нийлбэр дүнгээр бусад хуульчдын баг тэргүүн байр эзэлж өргөмжлөл, шилжин явах цом хүртлээ. Энэхүү тэмцээн нь жил болгон явуулах бөгөөд ирэх жилийн тэмцээнийг Бусад хуульчдын баг зохион байгуулахаар болсон.



Нийт: 1542 мэдээ байна.