Image

“Төрийн албаны ёс зүй” сэдвээр сургалт явууллаа.

 

\"\" 

Увс аймаг дахь шүүхийн захиргааны ажилтнуудад 2017 оны 09 дүгээрсарын 27-ны өдрийн 15 цагаас Төрийн захиргааны албанд ажиллаж байсан ахмад ажилтан Н.Гэжээ\"Төрийн албаны ёс зүй” сэдвээр сургалт явуулавТус сургалтаарёс зүй, ёс суртахуун гэж юу болох, төрийн албан хаагчийн дагаж мөрдөх ёс зүй зэрэг сэдвээр шүүхийн захиргааны ажилтнуудад сургалт явуулж, сургалтын явцад Н.Гэжээ нь өөрийн туршлагаасаа хуваалцлаа.

 


Image

\"Нээлттэй шүүх” өдөрлөгийг Увс аймаг дахь шүүхийн тамгын газраас 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр зохион байгуулав.

\"\" 

\"Нээлттэй шүүх” өдөрлөгийн хүрээнд зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн, мэдээлэл лавлагааны мэргэжилтэн, шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар иргэдийн сонирхсон асуултанд хариулж, шүүхэд нэхэмжлэл хэрхэн гаргах талаарх зөвлөгөөг өгөхийн зэрэгцээ шүүхийн үйлчилгээний төвийн үйл ажиллагааг танилцуулан ажиллаа. Мөн шүүхийн үйлчилгээний талаарх судалгааг иргэдээс авч дүнг нэгтгэн ажиллав. \"Нээлттэй шүүх” өдөрлөг болон 2017 оны 3-р улирлын шүүн таслах ажиллагааны талаар орон нутгийн телевизүүдэд мэдээлэл хийв.

\"\"

\"\"



Image

“Шүүхийн үйлчилгээний төв”-ийн нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулав.

\"\" 

Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлөөс \"Шүүхийн үйлчилгээний соёлыг дээшлүүлэхжил-2017” хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж байгаатай холбогдуулан тус шүүхийн Тамгын газраас 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр \"Шүүхийн үйлчилгээний төв”-ийн нээлтийн үйл ажиллагааг зохион байгууллаа.

Уг үйлчилгээний төвийг байгуулснаар орон нутагтаа үйлчилгээний байгууллагын стандартыг нэвтрүүлж, иргэд тав тухтай орчинд шүүхийн үйлчилгээг хуулийн хугацаанд, чирэгдэлгүй, түргэн шуурхай авах нөхцөлийг бүрдүүлж, шүүхийн үйл ажиллагаанд олон нийтийн хяналтыг тогтоох зорилгыг ханган ажиллах боллоо.

\"Шүүхийн үйлчилгээний төв”-тэй болсноор иргэд шүүхэд хандах талаар болон хууль эрх зүйн бусад мэдээллийг энгийн ойлгомжтой байдлаар хүлээн авах боломж бүрдүүлэх зорилгоор ажиллаж байна. Засвар, тохижилтын ажлын хүрээнд:

Иргэд нэхэмжлэл, өргөдөл, гомдлоо гаргах зориулалтын ширээ сандал, буйданг байрлуулж, хэрэг маргааны төрлөөр нэхэмжлэлийн загварыг байршуулсан нь тухайн иргэн загварын дагуу нэхэмжлэл, өргөдөл, гомдлоо бичих хэсгийг бий болгосон.

Мөншүүхэд хэрхэн хандах, нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлтээ яаж гаргах, шүүхийн захиргааны ажилтнуудын талаар хэнд хэрхэн гомдол гаргах тухай зааврыг энгийн, ойлгомжтойгоор тайлбарласан схем бүхий мэдээллийн самбар зэргийг байрлуулсан нь иргэд шүүхийн үйлчилгээний талаар анхан шатны мэдээлэл авах боломжийг бүрдүүлээд байна.

Түүнчлэн \"Шүүхийн үйлчилгээний төв”-д киоск төхөөрөмж суурилуулсан бөгөөд иргэд шүүхийн байгууллагын талаарх бүхий л мэдээ, мэдээллийг авахаас гадна иргэний хэрэг, захиргааны хэргийн мэдээллийг нэхэмжлэл хуваарилсан баримтан дээрх кодыг ашиглан авах боломжтой боллоо.

\"Шүүхийн үйлчилгээний төв”-д хоёр дэлгэц байрлуулан, нэгдүгээр дэлгэцээр шүүх хуралдааны дуу, дүрсийг шууд дамжуулж, хоёрдугаар дэлгэцээр шүүхтэй холбоотой мэдээ, мэдээлэл,шторк зэргийг нэвтрүүлж байна.

Мөн хөтөч туслах, Нийтийн хэв журам хамгаалах тасгийн харуул цагдаа ажиллах орчинг засварлаж, шүүхээр үйлчлүүлж буй иргэдэд зориулан интернет холболттой компьютер,принтер,хувилах машинтай өрөөг тохижуулж, өөрөө өөртөө үйлчлэх болон өмгөөлөгчтэйгээ уулзлах боломж бүхий \"Иргэд өөртөө үйлчлэх цэг”-ийг шинээр бий болголоо.



Нийт: 1673 мэдээ байна.