Image

ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗРААС УЛААНГОМ СУМЫН 7 ДУГААР БАГТ АЖИЛЛАВ

\"\"

Увс аймаг дахь шүүхийн Тамгын газрын 2022 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний дагуу шүүх хуралд иргэдийн төлөөлөгчөөр оролцохоор Улаангом сумын 7 дугаар багаас сонгогдсон иргэд болон тухайн багийн Засаг дарга, нийгмийн ажилтанд шүүхийн Үйлчилгээний хэлтсийн дарга Б.Сарантуяа сургалт зохион байгуулж, сургалтад хамрагдсан иргэдийн төлөөлөгч нарт гарын авлага тараах материалыг ханган ажиллаа.


Image

Хэргийн хөдөлгөөний талаархи судалгаа мэдээлэл, хяналт-шинжилгээний дүнг танилцууллаа

\"\"

Увс аймаг дахь шүүхийн Тамгын газрын захиргааны ажилтнуудын нэгдсэн хурал 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр боллоо. Тус хурлаар шүүхийн үйлчилгээний хэлтсийн дарга Б.Сарантуяа хэргийн хөдөлгөөний талаархи судалгаа мэдээлэл, хяналт-шинжилгээний дүнг танилцууллаа. Мөн Шүүхийн тамгын газрын дарга Л.Баттулга Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад нийцүүлэн шинээр баталсан журмуудыг хэрэгжүүлж буй болон хэргийн хөдөлгөөний  удирдлагын чиг үүргээ биелүүлж буй байдлын талаар хэлэлцэн шийдвэрлэлээ.

 


Image

АХМАДУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

\"\"

Шүүхийн байгууллагад залуу халуун насаа зориулж, төрийн үйлчилгээг түмэн олонд хүргэх үүргээ нэр төртэй биелүүлэн гавьяаны амралтаа эдлэн суугаа ахмад шүүгч Ч.Дулмаа, Т.Алтанчимэг, Б.Цагцалмаа, М.Пагма-Оролмаа, ахмад ажилтан И.Цагаанхүү, Ж.Бадамхүү, Д.Оюун, Б.Орлом нарыг олон улсын ахмадын баярын өдрийг тохиолдуулан урин уулзаж, хүндэтгэл үзүүллээ. Монгол Улсын шүүхийн түүхийг бичилцэж, шударга ёсыг тогтоох их үйлсэд хувь нэмрээ оруулсан үе үеийн ахмад шүүгч, ажилтнууддаа “Олон улсын ахмадын баяр”-ын мэнд хүргэж, эрүүл энх, урт удаан наслахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.


Image

Хуульчийн мэргэжлийн шалгалтад бэлтгэх сургалт эхэллээ

\"\"

Шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичиг нарт хууль хэрэглээний мэдлэг, ур чадвар, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх зорилгоор наймдугаар сарын 15-аас 23-ны хооронд сургалт зохион байгуулж байна. Монголын хуульчдын холбооноос хуульчийн мэргэжлийн шалгалтыг 2022 оны наймдугаар сарын 24, 25, 26-ны өдрүүдэд товлосонтой холбогдуулан тус шалгалтад бэлтгэж буйгаараа сургалтын ач холбогдол өндөр болж байна.


Image

Шүүхийн захиргааны ажилтны холбооны IV их хурал боллоо

\"\"

Шүүхийн захиргааны ажилтны холбооны ээлжит IV их хурал 2022 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд боллоо. Тус хуралд нийт шүүхийн захиргааны 87 төлөөлөгч оролцов. Шүүхийн захиргааны ажилтны холбооны тэргүүн Т.Мэндсайхан хурлын эхэнд өнгөрсөн гурван жилд хийсэн ажлынхаа тайланг танилцуулсан юм. Дараа нь удирдах зөвлөл, хяналтын зөвлөл, тус холбооны тэргүүнийг шинээр сонгов. Шүүхийн захиргааны ажилтны холбооны тэргүүнээр Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын дарга Н.Батхүүг сонголоо.


Image

 “УВСЫН ЦЭНХЭР ХЯЗГААР-2022” БАРУУН БҮСИЙН ШҮҮХҮҮДИЙН СПОРТЫН НААДМЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

\"\"

Баруун бүсийн шүүхийн байгууллагуудын шүүгч, ажилтнууд оролцсон  \" Увсын цэнхэр хязгаар-2022” спортын наадмыг Увс аймгийн Улаангом суманд 2022 оны 06 дугаар сарын 10-наас 2022 оны 06 дугаар сарын 11-ний өдрүүдэд Увс аймгийн шүүхийн хамт олон зохион байгууллаа. Спортын наадамд Ховд , Баян-Өлгий, Завхан, Говь-Алтай, Увс, Ховд аймгийн  Булган сум дахь Сум дундын шүүх, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын шүүхийн баг тамирчид оролцож дартс, шатар, теннис, сагсан бөмбөг, гар бөмбөг гэсэн спортын 5 төрлийн хүрээнд өрсөлдлөө.

 

          1.Дартс төрөлд:

          Эрэгтэй :

1-р байр -Баян-Өлгий аймгийн шүүхийн тамирчин, мэдээлэл технологийн мэргэжилтэн Т.Рашат

2-р байр-Завхан аймгийн шүүхийн тамирчин, Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Доржбал

3-р байр-Говь-Алтай аймгийн шүүхийн тамирчин, Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга

 

          Эмэгтэй:

1-р байр-Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын шүүхийн тамирчин, шүүгчийн туслах Б.Энхриймаа

2-р байр-Баян-Өлгий аймгийн шүүхийн тамирчин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ахмарал

3-р байр-Завхан аймгийн шүүхийн тамирчин, архив бичиг хэргийн эрхлэгч М.Лхагвадэмбэрэл

 

           2.Шатрын төрөлд:

            Эрэгтэй:

1-р байр-Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын шүүхийн тамирчин,ажилтан Л.Цэрэннадмид

2-р байр-Баян-Өлгий аймгийн шүүхийн тамирчин, Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек

3-р байр-Говь-Алтай аймгийн шүүхийн тамирчин, Давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Энхтөр

 

            Эмэгтэй

1-р байр-Увс аймгийн шүүхийн тамирчин,архивын ажилтан П.Янжиндулам

2-р байр-Завхан аймгийн шүүхийн тамирчин, Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжинням

3-р байр-Говь-Алтай аймгийн шүүхийн тамирчин, шүүгчийн туслах П.Эрдэнэцэцэг

 

           3.Теннисийн төрөлд:

Эрэгтэй

1-р байр-Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын шүүхийн тамирчин, мэдээлэл технологийн мэргэжилтэн Б.Баттулга

2-р байр-Баян-Өлгий аймгийн шүүхийн тамирчин, Давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек

3-р байр-Ховд аймгийн шүүхийн тамирчин, шүүгчийн туслах Х.Мянганбаяр

Эмэгтэй

1-р байр-Ховд аймгийн шүүхийн тамирчин, нягтлан бодогч Б.Мөнхбаяр

2-р байр-Завхан аймгийн шүүхийн тамирчин, Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Нандинцэцэг

3-р байр- Говь-Алтай аймгийн шүүхийн тамирчин, шүүгчийн туслах Б.Ундармаа

  1. Гар бөмбөгийн төрөлд:

Эрэгтэй

1-р байр-Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын шүүхийн баг тамирчид

2-р байр-Ховд аймгийн шүүхийн баг тамирчид

3-р байр-Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн баг тамирчид

 

Эмэгтэй

1-р байр-Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн баг тамирчид

2-р байр-Завхан аймгийн шүүхийн баг тамирчид

3-р байр-Говь-Алтай аймгийн шүүхийн баг тамирчид

  1. Сагсан бөмбөгийн төрөлд:

            Эрэгтэй

1-р байр-Увс аймгийн шүүхийн баг тамирчид

2-р байр-Баян-Өлгий аймгийн шүүхийн баг тамирчид

3-р байр-Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын шүүхийн баг тамирчид

 

            Эмэгтэй

1-р байр-Баян-Өлгий аймгийн шүүхийн баг тамирчид

2-р байр-Ховд аймгийн шүүхийн баг тамирчид

3-р байр- Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын шүүхийн баг тамирчид

 

Багийн нийлбэр дүнгээр:

1-р байр- Баян-Өлгий аймгийн шүүхийн баг тамирчид

2-р байр –Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын шүүхийн баг тамирчид

3-р байр- Говь-Алтай аймгийн шүүхийн баг тамирчид тус тус шалгарлаа.



Нийт: 1537 мэдээ байна.