Image

КОРОНАВИРУСЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТАРИЛГЫН 2 ДАХЬ ТУНГ ХИЙЛГЭЛЭЭ

\"\"

Увс аймгийн Онцгой комиссын шийдвэрийн дагуу тус аймагт коронавирусээс урьдчилан сэргийлэх тарилгын 2 дахь тунг хийлгэх ажил эхэлсэн билээ. Увс аймаг дахь Шүүхийн Тамгын газраас аймгийн Онцгой комисс, Эрүүл мэндийн газартай хамтран тус шүүхийн нийт шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад коронавирусээс урьдчилан сэргийлэх тарилгын (вакцин) 2 дахь тунг хийлгэх ажлыг 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдөр зохион байгууллаа. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын шаардлагыг хангасан БНХАУ-ын Синофарм үйлдвэрийн Вероцелл вакцины 2 дахь тунг хийлгэх ажлыг Увс аймгийн шүүхийн байранд шүүгч, албан хаагчдын биеийн дулаан, даралтыг хэмжиж, хүн хоорондын зай барьж, халдвар хамгааллын дэглэмийг нарийн чанд баримтлан зохион байгуулж, шүүгч, ажилтнуудад урьдчилан сэргийлэх тарилгын гэрчилгээг гардуулан өгч ажиллаа.


Image

ШҮҮГЧ, АЖИЛТНУУД КОВИД-19 ХАЛДВАРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИН ХИЙЛГЭЛЭЭ

\"\"

Увс аймгийн Онцгой комиссын шийдвэрээр тус аймагт шинэ төрлийн коронавирусын эсрэг дархлаажуулах ажил эхэлсэнтэй холбогдуулан тус аймаг Улаанбаатар хотоос коронавирусын эсрэг БНХАУ-ын Синофарм үйлдвэрийн Вероцелл вакцины эхний ээлжийн тунг татан аваад байна.  Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 01/313 дугаартай “Чиглэл өгөх тухай” албан бичгийн хүрээнд Шүүхийн Тамгын газраас аймгийн Онцгой комисст санал гаргасны дагуу тус шүүхийн нийт шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудыг коронавирусын эсрэг дархлаажуулалтын вакцинд 2021 оны 04 дүгээр сарын 09-ны өдөр бүрэн хамрууллаа. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын шаардлагыг хангасан БНХАУ-ын Синофарм үйлдвэрийн Вероцелл вакциныг хийлгэх ажлыг мэргэжлийн байгууллагаас өгсөн чиглэлийн дагуу тус шүүхийн байранд өрөө тасалгааг бэлтгэн шүүгч, албан хаагчдыг эмчийн үзлэгт оруулж, халдвар хамгааллын дэглэмийг нарийн чанд баримтлан зохион байгууллаа.



Нийт: 1538 мэдээ байна.