Image

“ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙН БОДЛОГО БОДОХ АРГАЧЛАЛ” СЭДВЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

\"\"

\"Хуульд зааснаар болон зөрчлийн улмаас үүсэх үүрэг ба иргэний хуулийн хэрэглээ” сэдэвт иргэний анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч нарт зориулсан 3-р бүсийн сургалт 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 14-ний өдрүүдэд Увс аймагт зохион байгуулагдсан бөгөөд уг сургалтыг удирдан явуулсан сургагч багш Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж, Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Бямбасүрэн  нар Увс аймгийн шүүхийн  захиргааны ажилтнуудын хүсэлтээр 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр “Иргэний эрх зүйн бодлого бодох аргачлал” сэдвээр сургалт зохион байгууллаа. Тус сургалтад шүүхийн шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар болон бусад захиргааны ажилтнууд идэвхитэй оролцсон бөгөөд иргэний эрх зүйн онолын болон практикын мэдлэгээ бататгасан үр дүнтэй сургалт боллоо.

 


Image

\"Хуульд зааснаар болон зөрчлийн улмаас үүсэх үүрэг ба иргэний хуулийн хэрэглээ” сэдэвт иргэний анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч нарт зориулсан 3-р бүсийн сургалтыг зохион байгууллаа.

\"\"

\"Хуульд зааснаар болон зөрчлийн улмаас үүсэх үүрэг ба иргэний хуулийн хэрэглээ” сэдэвт иргэний анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч нарт зориулсан 3-р бүсийн сургалт 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 14-ний өдрүүдэд зохион байгуулагдлаа. Сургалтыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж, Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Бямбасүрэн удирдан явууласан бөгөөд дундын өмчөөс үүсэх үүрэг, бусдын үүргийг даалгаваргүйгээр гүйцэтгэх, үндэслэлгүйгээр хөрөнгөжих, гэм хор учруулснаас үүсэх үүрэг, бусдын эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгах, эдийн бус гэм хорыг арилгах гэсэн сэдвүүдээр хичээл зааж, хуульд зааснаар болон зөрчлийн улмаас үүсэх үүрэгтэй холбоотой Иргэний хуулийн зүйл, заалтыг тайлбарлан хэрэглэх онол, арга зүй сэдвийн хүрээнд багаар ажиллаж, шүүгч нарын дунд хэлэлцүүлэг өрнүүлж санал бодлоо солилцсон үд дүнтэй сургалт болж өндөрлөлөө. Тус сургалтад Увс, Ховд, Баян-Өлгий, Ховд аймгийн Булган суман дахь сум дундын иргэний хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн 20 шүүгч хамрагдав.


Image

“ХУУЛЬД ЗААСНААР БОЛОН ЗӨРЧЛИЙН УЛМААС ҮҮСЭХ ҮҮРЭГ БА ИРГЭНИЙ ХУУЛИЙН ХЭРЭГЛЭЭ” 3-Р БҮСИЙН СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ.

\"\"

\"Хуульд зааснаар болон зөрчлийн улмаас үүсэх үүрэг ба иргэний хуулийн хэрэглээ” сэдэвт иргэний анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч нарт зориулсан 3-р бүсийн сургалт 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр эхэллээ. Сургалтыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж, Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Бямбасүрэн удирдан явуулах бөгөөд дундын өмчөөс үүсэх үүрэг, бусдын үүргийг даалгаваргүйгээр гүйцэтгэх, үндэслэлгүйгээр хөрөнгөжих, гэм хор учруулснаас үүсэх үүрэг, бусдын эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгах, эдийн бус гэм хорыг арилгах гэх мэт сэдвүүдээр хичээл зааж, хуульд зааснаар болон зөрчлийн улмаас үүсэх үүрэгтэй холбоотой Иргэний хуулийн зүйл, заалтыг тайлбарлан хэрэглэх онол, арга зүй сэдвийн хүрээнд багаар ажиллаж, шүүгч нарын дунд хэлэлцүүлэг өрнүүлэх юм. Тус сургалтыг Увс аймаг дахь шүүхийн тамгын газар, Шүүхийн ерөнхий зөвлөлтэй хамтран Увс, Ховд, Баян-Өлгий, Ховд аймгийн Булган суман дахь сум дундын иргэний хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч нарыг хамруулан 10 дугаар сарын 14-ний өдрийг дуустал 3 өдөр үргэлжилнэ.



Нийт: 1537 мэдээ байна.