Image

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч Ж.Отгонням “Нөлөөллийн мэдүүлэг хөтлөх, тэмдэглэл үйлдэх, шийдвэрлэх журам” сэдвээр захиргааны ажилтнуудад сургалт зохион байгууллаа.

\"\"

2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч Ж.Отгонням Монгол улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/ батлагдсантай холбогдуулан Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 2021 онд шинэчлэн батлагдсан дүрэм, журмуудын нэг болох “Нөлөөллийн мэдүүлэг хөтлөх, тэмдэглэл үйлдэх, шийдвэрлэх журам” сэдвээр захиргааны ажилтнуудад сургалт зохион байгуулж, нөлөөллийн мэдүүлэг танилцуулах ажиллагаа болон хууль батлагдсантай холбоотойгоор гарсан өөрчлөлт шинэчлэлийг харилцан ярилцаж, мэдлэг туршлагаа хуваалцсан үр дүнтэй сургалт боллоо.


Image

ШҮҮХИЙН ҮЙЛЧЛЭГЧ Ж.БАДАМХҮҮ, Д.ОЮУН НАРТ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

\"\"

Увс аймгийн шүүхийн хамт олон гавьяаныхаа амралтаа авсан шүүхийн үйлчлэгч Ж.Бадамхүү, Д.Оюун нарт хүндэтгэл үзүүллээ. Үйлчлэгч Ж.Бадамхүү нь улсад нийт 37 жил, Д.Оюун нь улсад нийт 35 жил ажилласан бөгөөд Увс аймгийн шүүхэд 30-аад жил тасралтгүй, үр бүтээлтэй хөдөлмөрлөжээ. Хүндэтгэлийн арга хэмжээний үеэр шүүхийн хамт олон олон жилийн түүхийг хамт бүтээлцсэн 2 үйлчлэгчтэйгээ тэдний залуу нас, хөгжилтэй, баяр хөөртэй үеийг дурсан санаж яриа өрнүүлэн “Шүүхийн хамт олныг цэвэр тохилог орчинд ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, өндөр насны тэтгэвэр тогтоолгон гавьяаны амралтаа авч буй Ж.Бадамхүү, Д.Оюун нарт Увс аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчид, шүүхийн захиргааны ажилтнууд баяр хүргэж, аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж зургийн цомог болон дурсгалын зүйл гардуулан өглөө.

 

 

Хүндэтгэсэн,

УВС АЙМГИЙН ШҮҮХИЙН ХАМТ ОЛОН

2021-12-15


Image

МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГААНЫ МЭРГЭЖИЛТНИЙ ЦАХИМ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

\"\"

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүхийн захиргааны ажилтны ур чадварыг дээшлүүлэх сургалтын хүрээнд мэдээлэл лавлагааны мэргэжилтний сургалтыг 2021 оны 11 дүгээр сарын 30, 12 дугаар сарын 01-ний өдрүүдэд зохион байгуулж байна.

      Сургалтын зорилго нь шүүхийн үйлчилгээ, хэргийн хөдөлгөөний удирдлагын чиг үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай ахисан түвшний мэдлэг чадварыг эзэмшүүлэхэд оршино.

     Сургалтыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Э.Зоригтбаатар нээж, амжилт хүсч хэлсэн үгэндээ “Шүүхийн үйлчилгээний “нэрийн хуудас” болж, иргэд, олон нийттэй харилцах тэргүүн эгнээнд хариуцлагатай алба үүргийг гүйцэтгэж байгаа мэдээлэл лавлагааны мэргэжилтнүүд та бүхэнтэй цахимаар холбогдож байгаадаа баяртай байна.  Ковид-19 цар тахлын улмаас сургалтыг зайнаас буюу цахимаар зохион байгуулж байгаа тул та бүхнийг сургалтад идэвхтэй хамрагдаж, мэдлэг, чадвараа ахиулах хичээл зүтгэл гаргана гэдэгт итгэж байна. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүхийн захиргааны ажилтны сургалтын хөтөлбөрийг та бүхний эрэлт хэрэгцээнд тулгуурлаж, жилээс жилд хүртээмжийг дээшлүүлэхэд анхаарч ажиллах болно. Энэ ажилд та бүхний санал үнэлгээ, оролцоо нэн чухал юм.” гэж онцлов.


Image

Увс аймгийн шүүх байгуулагдсаны түүхт 90 жилийн ой тохиолоо.

\"\"

Төрийн эрх мэдлийг хэрэгжүүлж, шударга ёсыг сэргээн тогтоох, ардчилал, хүний эрх, эрх чөлөөг хангах чиг үүрэг бүхий шүүх байгууллага Увс аймагт байгуулагдсаны түүхт 90 жилийн ойг 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Увс аймгийн Насан туршийн боловсрол, хүүхэд хөгжлийн төвд баярын хурал хийснээр ёслол төгөлдөр эхэллээ.

Шинэ төрлийн короновирус /ковид-19/ цар тахал дэлхийн бусад улс орнуудад болон дотоодод тархсантай холбогдуулан түүнээс урьдчилан сэргийлэх, эрсдэлээс хамгаалах зорилгоор олон нийтийг хамарсан уулзалт, сургалтыг явуулахыг хязгаарласан зэргээс шалтгаалан ойн арга хэмжээг Увс аймгийн хэмжээнд зохион байгуулсан бөгөөд Увс аймгийн шүүхийн түүхт 90 жилийн ойг тохиолдуулан, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяраас ирүүлсэн видео мэндчилгээг уламжлав.

 Увс аймгийн шүүхийн түүхт 90 жилийн ойд зориулан бүтээсэн \"Түүхэн дурсамж-90 жил” номыг Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанцэцэг, Увс аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг, Мэдээлэл, технологийн мэргэжилтэн Б.Даваахүү нар эмхэтгэн хэвлүүлсэн бөгөөд номын дээжээс баярын хурал дээр ирсэн зочид, төлөөлөгчдөд өргөн барилаа.

Увс аймгийн шүүхийн дэргэдэх “Шүүхийн ахмадын холбоо”-ны дарга, ахмад шүүгч Ч.Дулмаа шүүхийн ахмадуудаа төлөөлөн мэндчилгээ дэвшүүлэв.

Увс аймгийн шүүхийн түүхт 90 жилийн ойг тохиолдуулан шүүгч, ажилтнууд төр засгийн болон салбарын шагналуудаар шагнагдсан юм.

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Алтан “Хөдөлмөрийн хүндэт медаль”, Тамгын газрын дарга Л.Баттулга “Алтан гадас” одон, Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг “Хууль зүйн албаны тэргүүний ажилтан, Увс аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх “Монголын хуульчдын холбооны хүндэт тэмдэг”, Увс аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг, шүүгчийн туслах Ц.Энхзаяа нар “Хууль зүйн албаны тэргүүний ажилтан”, нягтлан бодогч А.Мөнхзул “Нягтлан бодох бүртгэлийн тэргүүний ажилтан”, шүүгчийн туслах Б.Баясгалан, Н.Эрдэнэ-Очир, эвлэрүүлэн зуучлагчийн туслах ажилтан Ё.Мөнхгэрэл нар Монголын залуучуудын холбооны “Тэргүүний залуу” цол тэмдэг, мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Т.Жаргалсайхан Монголын залуучуудын холбооны “Хөдөлмөрийн алдар” цол тэмдэг, шүүгчийн туслах Б.Сарантуяа, Ш.Анхцэцэг, Х.Сувд-Эрдэнэ, мэдээлэл технологийн мэргэжилтэн Б.Даваахүү нар Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн “Өргөмжлөл”, шүүгчийн туслах Ц.Баярмагнай, эвлэрүүлэн зуучлагч Ж.Отгонням, бичиг хүргэгч Б.Баатаржав нар Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн “Хүндэт тэмдэг”, шүүгчийн туслах Н.Удвал, Д.Нямжав нар Увс аймгийн ИТХ-ын “Өргөмжлөл”, үйлчлэгч Ж.Бадамхүү, Д.Оюун нар Увс аймгийн Засаг даргын “Жуух бичиг” болон “Ю.Цэдэнбал” шагналаар тус тус шагнагдаж, хөдөлмөр зүтгэлээ үнэлүүллээ.


Image

ШҮҮХИЙН АРХИВ, БИЧИГ ХЭРГИЙН АЖИЛТНЫ МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЯВАГДАЖ БАЙНА

\"\"

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүхийн захиргааны ажилтны ур чадварыг дээшлүүлэх сургалтын хүрээнд “Шүүхийн архив, бичиг хэргийн ажилтны мэргэшүүлэх сургалт”-ыг 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр зохион байгуулж байна.

    Шүүхийн архивын хууль тогтоомжийн хэрэглээ, архив, албан хэрэг хөтлөлт, данс бүртгэл, баримтын хадгалалт, хамгаалалтын талаарх онол, практикийн мэдлэг олгох, шүүхийн архивын мэдээлэл, лавлагааны нэгдсэн систем ашиглах, шүүхийн архивын баримтыг цахим хэлбэрт шилжүүлэх программ, сүлжээг үр нөлөөтэй хэрэглэх, харилцан туршлага солилцох, мэргэшүүлэх зорилготой тус сургалтанд  нийт шүүхийн тамгын газрын 56 архив, бичиг хэргийн эрхлэгч, архивч-операторч оролцож байна.

     Сургалтыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Э.Зоригтбаатар нээж, \"Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Шүүхийн архив, бичиг хэргийн ажилтнуудад зориулсан мэргэшүүлэх 7 дахь удаагийн сургалтыг  өнөөдөр цахим хэлбэрээр зохион байгуулж байна. Сургалт 2015 оноос хойш 3 өдрийн хөтөлбөрийн дагуу онол, практик хосолсон танхимын хэлбэрээр зохион байгуулагдсаар ирсэн. Ковид-19 цар тахлын улмаас цахимаар зохион байгуулах болсон тул та бүхэн сургалтдаа идэвхтэй хамрагдахыг хүсье\" гэв.


Image

Шүүхийн мэдээллийн технологийн мэргэжилтний мэргэшүүлэх сургалт эхэллээ

\"\"

Шүүхийн мэдээллийн технологийн мэргэжилтний мэргэшүүлэх сургалт өнөөдөр /2021.11.24/ Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд эхэллээ. Шүүхийн мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн мэдээллийн аюулгүй байдал, эрсдэлийн үнэлгээг тогтмолжуулах, мэдээллийн аюулгүй байдлын мэдлэг, программ, техник хангамж, практик мэдлэг чадварыг дээшлүүлэх зорилгын хүрээнд энэ жилийн сургалтыг зохион байгуулж байна. Сургалтаар Шүүхийн мэдээллийн технологийн мэргэжилтнүүдэд мэдээллийн аюулгүй байдлын мэдлэг чадвар олгохоос гадна, домэйн удирдлагын системийн ерөнхий ойлголт, хэргийн хөдөлгөөний удирдлагын системд шүүгчийн зөвлөгөөний тогтоолын журмыг тохируулах аргачлал, мультмедиа, видео эвлүүлэг зэрэг сэдвээр хичээл заах юм. Сургалтын нээлтэд Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Э.Зоригтбаатар оролцож үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ “Шүүхийн мэдээллийн технологийн үйл ажиллагаа 1989 оноос эхлэлтэй гэдгийг Та бүхэн мэдэж байгаа. Үүнээс хойш Дэлхий нийтийн мэдээлэл технологийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхаж, нийт шүүхийн хэмжээнд 25 төрлийн системийг амжилттай нэвтрүүлээд байна. Уг системүүдийг шүүхийн захиргааны бодит практикт хэрэгжүүлэх, амьдруулах, хэрэглэгчдэд сурталчлах зэрэг олон чухал ажлыг Та бүхэн гүйцэтгэсний үр дүнд нийт шүүхүүдэд амжилттай нэвтэрч, ашиглагдаж байгааг онцолмоор байна. Бид шүүхэд мэдээллийн технологийн ололт амжилтыг нэвтрүүлээд зогсохгүй түүний мэдээллийн аюулгүй байдал, цаашдын хөгжилд тогтмол анхаарал хандуулж, цогц чадамжийн түвшинд хариуцлагатай ажиллах ёстойг шүүхийн хөгжлийн эрин үе шаардаж байна. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүхийн захиргааны ажилтны сургалтын хөтөлбөрийг сургалтын үр нөлөөг хүртэж буй та бүхний эрэлт хэрэгцээнд тулгуурлаж жилээс жилд чанар, хүртээмжийг дээшлүүлэхэд анхаарч ажиллана. Сургалтын агуулга, хөтөлбөрийг сайжруулахад та бүхний санал үнэлгээ, оролцоо чухал юм” гээд сургалтад оролцогчдод амжилт хүслээ. Тус сургалт нь жил бүр уламжлал болон зохион байгуулагдсаар ирсэн бөгөөд энэ удаад Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан цахим хэлбэрээр болж байгаа юм. Энэ удаагийн сургалтад нийслэл болон орон нутгийн шүүхийн тамгын газрын 53 мэдээлэл, технологийн мэргэжилтэн оролцож байна.  

 

Шүүхийн хэвлэл мэдээллийн хэлтэс



Нийт: 1673 мэдээ байна.