Image

А.МӨНХСАЙХАН ШҮҮГЧ ТАНГАРАГ ӨРГӨЛӨӨ

 

\"\" 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 05 дугаар сарын 21-ний өдрийн 42 тоот зарлигаар Амарсайханы Мөнхсайхан Увсаймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилогдсонтой холбогдуулан \"Монгол Улсын шүүгчийн тангараг өргөх журам”-ын дагуу тангараг өргөх ёслолын ажиллагааг 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 08.00 цагт тус шүүхийн шүүх хуралдааны танхимд зохион байгуулав. Шүүгчийн тангараг өргөх ёслолын ажиллагааг Увсаймаг дахь Шүүхийн Тамгын газрын дарга Л.Баттулга нээж, шүүгч А.Мөнхсайханы намтарыг товч танилцуулсны дараа шүүгч А.Мөнхсайхан \"Шүүгчийн тангараг”-ийг бүрэн эхээр нь дуудаж тангаргийн хуудсанд гарын үсэг зурав. Шүүгчийн тангараг өргөх ёслолын ажиллагаанд анхан болон давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгч нар болон Прокурорын байгууллагын төлөөлөл, шүүхийн захиргааны ажилтнууд оролцсон бөгөөд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн баяр хүргэж, хүний эрх эрх чөлөө, хууль ёсыг эрхэмлэн дээдэлж, өргөсөн тангарагтай үнэнч байж, хэрэг маргааныг шударгаар шийдвэрлэж ажиллахыг хүсэж, ажлын амжилт хүслээ.




Нийт: 1537 мэдээ байна.