Image

Захиргааны хэргийн анхан шатны шүүхээр 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн хооронд шийдвэрлэгдсэн хэргийн тойм

\"\" 

1. Х.Нямаагийн нэхэмжлэлтэй, \"Х.Нямаагийн эзэмшлийн Ү-1520000452 тоот улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгийн бүртгэлтэй давхцуулан олгосон \"Хийц Увс” ХХК-ийн лабораторийн зориулалтаар бүртгүүлсэн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хүчингүй болгох, улсын бүртгэгчийн шийдвэрийг илт хууль бусад тооцуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 09 цаг 00 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Даргалагч, Ерөнхий шүүгч: Т.Оюунгэрэл,

Шийдвэрлэсэн байдал: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4, 32.6 дахь хэсэгт заасныг баримтлан гуравдагч этгээдийн өмгөөлөгч Т.Уянгийн шүүхэдгаргасан \"нотлох баримт гаргуулах, цуглуулах” тухайхүсэлтийг хангахаас татгалзаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.1, 96.2, 122.1-д заасныг баримтлан шүүх хуралдааныг 14 хүртэл хоногоор хойшлуулж шийдвэрлэв.

Тойм бичсэн шүүх хуралдааны

нарийн бичгийн дарга Б.Энхтуяа




Нийт: 1545 мэдээ байна.