Image

ШҮҮХИЙН ТӨЛӨӨЛӨГЧӨӨР СОНГОГДСОН ИРГЭДЭД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

\"\"

 

 

2019 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр Увс аймаг дахь Шүүхийн тамгын газраас Улаангомсумаас 2019 онд шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцохоор сонгогдсон зарим иргэдэд зориулан \"Шүүхийн бүтэц, тогтолцоо”, \"Шүүхийн шинэчлэл ба иргэдийн төлөөлөгч” зэрэг сэдвээр сургалтыг зохион байгууллаа.


 

 



Image

Шүүгчид спортоор өрсөлдлөө

Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Монголын Хуульчдын холбооны Шүүгчдийн хорооноос 2019 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр шүүгч гишүүдийнхээ дунд спортын хоёр төрлөөр тэмцээн зохион байгууллаа.

    Мэргэжил нэгт нөхөдтэйгөө танилцаж, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлж, спортын талбарт шударгаар өрсөлдөж, эрүүл аж төрөх ёсыг хэвшүүлэх зорилготойгоор зохион байгуулсан тус тэмцээнд 21 аймаг, нийслэлийн төлөөлөл болсон 70 гаруй шүүгч сугалаагаар баг болон оролцож ур чадвар, авхаалжаа сорьсон бөгөөд дараах амжилтыг үзүүллээ. Үүнд:

Гар бөмбөг /Холимог/


Нэгдүгээр байр: Ш.Гандансүрэн ахлагчтай \"Танк” баг

Хоёрдугаар байр: Т.Өсөхбаяр ахлагчтай \"Өсөх” баг

Гуравдугаар байр:  Н.Батсайхан ахлагчтай  \"Хангарьд” баг


3x3 cагсан бөмбөг/Эрэгтэй/

Нэгдүгээр байр: Н.Батсайхан ахлагчтай \"Алтайн бүргэд” баг

Хоёрдугаар байр: М.Пүрэвсүрэн ахлагчтай  \"Бид” баг

Гуравдугаар байр: Б.Батболор ахлагчтай \"Өсөх” баг


3x3 cагсан бөмбөг/Эмэгтэй/

Нэгдүгээр байр: З.Түвшинтөгс ахлагчтай \"Гоо” баг

Хоёрдугаар байр: Д.Алтанжигүүр ахлагчтай \"Эрмүүн” баг

Гуравдугаар байр: А.Мөнхзул ахлагчтай \"Сүлд” баг тус тус шилдгээр шалгарлаа.

\"\"

\"\"

\"\"

\"\"

\"\"

\"\"

\"\"

\"\"

\"\"

\"\"

\"\"

\"\"


Image

Иргэний хэргийн анхан шатны шүүхээр 2019-01-07-ны өдрөөс 2019-01-11-ний хооронд шийдвэрлэгдсэн хэргийн тойм

\"\"

1. Х.Пүрэвдэлгэрийн нэхэмжлэлтэй Б.Баттогторд холбогдох Гэрлэлт цулуулж насанд хүрээгүй 2 хүүхдээ өөрийн асрамжид авах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг 2019 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн 09 цаг 00 минутанд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Даргалагч шүүгч: Л.Дэлгэрцэцэг

Шийдвэрлэсэн байдал: Хэргийг түдгэлзүүлсэн.

2. Д.Танягийн нэхэмжлэлтэй Ерөнхий боловсролын 3 дугаар сургуульд холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг 2019 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн 14 цаг 00 минутанд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Даргалагч шүүгч: П.Болор

Шийдвэрлэсэн байдал: Нэхэмжлэлийн шаардлагын зариам хэсгийг хангасан.

3. Б.Батсүхийн нэхэмжлэлтэй Увс аймгийн Засаг даргад холбогдох ажилгүй байсан хугацааны цалин 3.670.265 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг 2019 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн 09 цаг 00 минутанд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Даргалагч шүүгч: Л.Дэлгэрцэцэг

Шийдвэрлэсэн байдал: Талуудын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосон..

4. Н.Болор-Эрдэнийн нэхэмжлэлтэй Увс аймгийн Засаг даргад холбогдох ажилгүй байсан хугацааны цалин 17.066.079 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх дэвтэрт нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг 2019 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн 10 цаг 00 минутанд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Даргалагч шүүгч: Л.Дэлгэрцэцэг

Шийдвэрлэсэн байдал: Нэхэмжлэлийн шаардлагыг хангасан.

5. У.Жаргалсайханы нэхэмжлэлтэй ажиллаж баййсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг 2019 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 08 цаг 00 минутанд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Даргалагч шүүгч: П.Болор

Шийдвэрлэсэн байдал: Нэхэмжлэлийн шаардлагыг хангасан.

6. Х.Дэчингийн нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг 2019 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 08 цаг 30 минутанд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Даргалагч шүүгч: П.Болор

Шийдвэрлэсэн байдал: Нэхэмжлэлийг буцаасан.

7. Д.Жавзансүрэнгийн нэхэмжлэлтэй Тэс сумын ахлах сургуулийн захирал Н.Мөнхтуул, тус сургуулийн нягтлан Ч.Жамсран нарт холбогдох жирэмсэний болон амаржсаны амралтын мөнгө 950.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг 2019 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 09 цаг 00 минутанд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Даргалагч шүүгч: П.Болор

Шийдвэрлэсэн байдал: Талуудын эьлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгов.

8. Б.Баттулгын нэхэмжлэлтэй Ж.Зундуйд холбогдох гэм хорын хохирол 5.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийн 2019 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 10 цаг 00 минутын шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв

Даргалагч шүүгч: П.Болор

Шийдвэрлэсэн байдал: Шүүх хуралдаан хойшлов.

9. Д.Дариймаагийн нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг 2019 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 13 цаг 30 минутанд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Даргалагч шүүгч: П.Болор

Шийдвэрлэсэн байдал: Нэхэмжлэлийн шаардлагыг хангасан.

10.

ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОЙМ ГАРГАСАН: П.ЦОГЗОЛМАА /НБД/



Image

ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙН БОДЛОГО БОДОХ АРГАЧЛАЛЫН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

 

 

\"\" 

Увс аймаг дахь шүүхийн Тамгын газраас шүүхийн захиргааны ажилтнуудын мэдлэг боловсролыг дээшлүүлэх, чадавхижуулах зорилгоор дотоод сургалтыг тогтмол зохион байгуулдаг. 2019 оны эхний дотоодын сургалтыг 2019 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Мөнхжаргал \"Иргэний эрх зүйн бодлого бодох аргачлал” сэдвээр зохион байгууллаа. Тус сургалтад шүүхийн захиргааны ажилтнууд бүгд идэвхитэй оролцож, хамтран ярилцаж иргэний эрх зүйн бодлогыг хэрхэн бодох талаар эргэлзээтэй зүйлээ асууж тодруулсан, үр дүнтэй сургалт боллоо.


 



Нийт: 1542 мэдээ байна.